Хятадын тэргүүн хатагтайн хувцсыг хэн урладаг вэ

БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаний хувцаслалт, загварын чиг хандлагын талаар сүүлийн үед гадаадын хэвлэлүүдээр онцлох болсон. Учир нь Пэн Лиюань Хятад гэх агуу гүрнийг удирдаж буй нөхрийн хамт дэлхийн улсуудаар айлчлахдаа экс-удирдагчдын хэв маягийг халж, огт өөр дүр төрх бий болгосон.

Хятадын тогтсон коммунист хэв маягийг эвдэж чадсан Пэн Лиюанийг барууны хэвлэлүүд Мишель Обама, Карло Бруни нартай жишин бичдэг. Гэхдээ Пэн Лиюанийн бусад орны тэргүүн хатагтай нараас ялгарах нэгэн онцлог нь хэзээ ч гадны брэндээр гангардаггүйд оршино.

Тэрбээр хувийн загвар зохион бүтээгч Ма Кэгийн нь урласан хувцсыг өмсдөг гэнэ. Ялангуяа гадаадын орнуудад хийсэн албан айлчлалынхаа үеэр загварлаг, дэгжин хувцасладаг байна.

Хятадын тэргүүн хатагтай хамгийн анх 2013 онд гадаад айлчлалын үеэр загвар зохион бүтээгч Ма Кэгийн хувцсыг өмссөнөөр түүнийг дэлхий нийт таньж эхэлсэн юм. Мөн онд “Vanity Fair” сэтгүүлээс гаргасан хамгийн дэгжин хувцасладаг олны танил хүмүүсийн жагсаалтад Хятадын тэргүүн Пэн Лиюань багтсан нь загвар зохион бүтээгч Ма Кэгийн бүтээлүүд барууны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний илрэл байлаа.

Хятадын тэргүүн хатагтайн хувцсыг урладаг Ма Кэ хэмээх бүсгүй өөрийгөө загвар зохион бүтээгч хэмээн тооцдоггүй талаар CNN агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Жухай хотод амьдардаг бөгөөд загварын чиг хандлагын талаарх сэтгүүлүүд уншдаггүй, загварын шоунд оролцох туйлын дургүй аж.

“Би өөрийн загварууддаа Хятадын хувцас загвар, гоо сайхныг агуулахыг зорьдог. Иймээс би тэргүүн хатагтайд хувцас урлахдаа дэгжин, тансаг, чамин байдлыг хамгийн тэргүүнд тавихыг зорьдог” гэжээ.

Өдгөө 50 насны босгыг алхаж буй хатагтай Пэн Лиюань талаар жирийн иргэд нь “Одоо бид улсын удирдагчдынхаа эхнэрээр бахархах цаг ирлээ. Хатагтай Пэн Лиюань Хятадын тэргүүн хатагтай нарын дүр төрхийг дэлхийн нийтийн өмнө өөрчилж өглөө” гэж ярьдаг аж. Хатагтай Пэн Лиюань Хятадын шинэ имиж болоход нь загвар зохион бүтээгч Ма Кэгийн хүч хөдөлмөр багагүй байсан хэмээн тэд үнэлдэг байна.

Эх сурвалж: CNN

Х.Көгершин | GoGo.mn


Хятадын тэргүүн хатагтайн хувцсыг хэн урладаг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex