Батганаас салах хялбар арга

3b3d7fedb229640b5d2b3777f24cd7f196bd066aБатга нь хүн бүрийн санааг зовоодог сөрөг зүйл. Батганаас салахын тулд янз бүрийн аргыг хэрэглэдэг. Гэвч төдийлөн үр дүн өгөхгүй байх тохиолдол бий. Тэгвэл батганаас салах хамгийн сайн үр дүнтэй арга нь идэж буй хоолноосоо эхлээд л анхаарах юм. Тиймээс та дараах батганы эсрэг хамгийн сайн эмчилгээ болох хүнснүүдийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоорой.

1291. Ус уух: Ус их ууснаар бие дотор цэвэрлэгдэж арьсыг цэвэр сайхан мөн сайн чийгшүүлж өгдөг. Эрэгтэй хүн өдөрт дор хаяж 10 аяга цэвэр ус уух ёстой. Мөн 1 литр усанд 1 хоолны халбага алимны цуу юмуу ижил хэмжээний лимоны хүчил хийж нүүрээ угаавал нүүрэн дээрх элдэв бохирдол, бактерийг устгахаас гадна дахин нэмж гарахаас сэргийлнэ.

2. Оливын тос: Айл болгонд байдаг бидний сайн мэдэх оливын тос нь витамин А болон Е ихээр агуулдаг. Тиймээс хоол хүнсээ дандаа оливын тосонд шарж хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Мөн тослог арьстай байлаа ч оливын тосоор нүүрээ арчих нь нүүрийг зөөлөн болгож өгөхөөс гадна арьсны чийгийг маш удаан хугацаагаар хадгалдаг.

3. Самар: Самарнаас селен гэдэг бодисыг гаргаж авдаг бөгөөд энэхүү бодис нь арьсны эрүүл байдлыг хангадаг. Мөн гэмтсэн арьсны эд эсийг сэргээснээр батга гарахаас сэргийлдэг.

4. Мах болон загас: Уургийн хамгийн гол эх үүсвэр нь мах болон загас юм. Бид уургаар баялаг хүнс хэрэглэснээр олон өвчнөөс сэргийлж чадахаас гадна арьсанд төгс тэжээл өгдөг. Гэхдээ махыг шарж хуурж биш аль болох чанаж жигнэж хэрэглээрэй. Энэ нь таны арьсны тослогийг бууруулах болно.

5. Ногоон цай: Ногоон цай нь найрлагадаа анти-оксидант ихээр агуулдаг учраас биед буй хэрэггүй зүйлүүдийг зайлуулж, цэвэршүүлдэг.


Батганаас салах хялбар арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.