М.Анхцэцэг: Солонгосын саналыг хүлээж ав гэж зөвлөхгүй байхыг хүсье

anhaaХүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон. Мөн үргэлжлүүлээд Мексикийн Мериад хотыг зорьж М.Анхцэцэг оюутны ДАШТ-д түрүүлж, ДЭЛХИЙН АВАРГА болсон юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аваргыг хүртсэн билээ.

Багштайгаа хамт явж чадаагүй шалтгаан нь хоёр улс дамнасан тэмцээнд нэг хүний зардал 11 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд багштайгаа хамт явбал тэдэнд 22 сая төгрөг хэрэгтэй болсон байна.

Токиогийн олимпод өрсөлдөх шигшээ баг бүрдээгүй, санхүүгийн хямралаас шалтгаалж хувиасаа зардлаа гаргасан гэнэ. Харин ээжийнх нь нутаг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Номголжин” компанийн захирал М.Алтанцэцэг, улсын аварга Г.Эрхэмбаяр нар зардал мөнгөнд туслалцаа үзүүлсэн гэлээ.

Тэрээр “Дөрвөн ч орноос санал ирсэн. Хамгийн их мөнгөн дүнтэй саналыг Солонгос улс тавьсан. Тэднийх “Хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр зургаан мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 мянган вон өгнө” гэж амласан. Би мөнгөний төлөө биш, эх орныхоо төлөө л штанг өргөдөг.

Аливаа тэмцээн, олимпийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал болохоос мөнгө чухал биш.

Шууд бичлэгийн үеэр Солонгосын саналыг хүлээж аваач гэсэн сэтгэгдлүүд ирж байсан юм. Үүнд тамирчин бүсгүй эцсийн шийдвэрээ гаргасан учир ингэж зөвлөхгүй байхыг хүсье хэмээн хариу барьж байлаа.

Олон улсын тэмцээнд аваргалж, Монголын нэрийг өөрийнхөө нэртэй хамт дуудуулж, шагналын тавцанд баярын нулимстай цийлэгнүүлэн төрийн дууллаа эгшиглүүлэн зогсохын утга учрыг бүрнээ мэдэрсэн эх оронч тамирчин М.Анхцэцэгтээ амжилтын дээдийг хүсэн ерөөж, Олимпийн аварга болоорой хэмээх ерөөлийг талбия!

Ингээд түүний 11-р сарын 18-ны өдөр хийсэн фэйсбүүк лайв бичлэгийг хүргэж байна.

 


М.Анхцэцэг: Солонгосын саналыг хүлээж ав гэж зөвлөхгүй байхыг хүсье
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.