Домогт Португалийн хөлбөмбөгч Кристиано Роналдо дахиад л нэгэн үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй болжээ.
Энэ удаагийн түүний ээлжит бүсгүйгээр Жоржина Родригес хэмээх урт хар үстэй, дүрэлзсэн гал халуун төрхтэй Испани бүсгүй тодроод байна.
Тэд өнгөрөгч мягмар гаригт Парисын гудамжаар зугаалж, диснейлэндээр аялсан аж.
Кристиано, Жоржина нар цагийг их л зугаатай өнгөруулж байсан ба их л илэн далангүй байдалтайгаар паппарацийн дуранд өртжээ.
Тэд Италийн алдарт брэнд Dolce & Gabbana-гийн VIP үдэшлэгийн үер танилцсан бөгөөд Жоржина Родригес Gucci брэндийн дэлгүүрт ажилладаг байна.
С.Энэрлэн
Breakingnews.mn