Өнгөрөгч Мягмар гаригт холливудад жүжигчин Роберт Паттинсон, дуучин Кэти Перри нар поп од Жастин Бибер болон түүний найз охин Селена Гомез нартай хамт зугаацжээ. Тэд Лос-Анжелесийн халуун цэг болох Шату Мармонтод сууж байгаад Биберийн 200,000 долларын үнэтэй Мерседес Бенз миниван машинд суун жүжигчин Дэвид Аркеттийн шинээр нээсэн Холливуд шөнийн клуб руу зугаацахаар явсан байна. Дашрамд дурьдахад Бибер дөнгөж 18 настай, харин Гомез 19, Перри 27, Паттинсон 26 настай билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Кэти Перри шөнийн цэнгээний газрын нээлтэнд очихоосоо өмнө өөрийн “Katy Perry: Part of Me 3D” хэмээх шинэ киногоо тэмдэглэн ийнхүү бяцхан үдэшлэг зохиосон гэнэ. Энэ тухай эх сурвалжууд, “Роб, Кэти нар их сайн найзууд. Үдэшлэгт энэ дөрвөөс гадна хэд хэдэн алдартай хүмүүс ирсэн. Гэвч тэдэнтэй хамт дуустал нь яваагүй юм” хэмээн ярьсан байна.

“Twilight” киноны од залуу маань найз охин Кристен Сьюартдаа анхаарал тавихын хажуугаар найз Кэти Перригээ ихэд халамжилдаг аж. Тэрээр Кэти Перриг нөхөр Рассель Брэндээсээ салахад нь сэтгэл санаагаар дэмжин, утсаар ярьж, мессэж бичиж сэтгэл санаагаар дэмждэг байсан гэнэ. Тэдний хооронд хайр сэтгэлийн ямар ч холбоо байхгүй, зүгээр л дотны найзууд аж.
Тэр үдэш Кэти Перри задгай, хар даашинзаар гоёсон бол Роберт Паттинсон харин бейсболын малгай, жинс хослуулан өмссөн байжээ. Жастин Бибер ч мөн тэр орой найз охин Селенагийн хамт үдэшлэгт явж байгаадаа баяртай байсан хэмээн эх сурвалжууд мэдэгдэж байна. Харин сэтгэл хангалуун байсан Кэти үдэшлэгийг дуусгахыг хүсээгүй гэнэ.

Гэвч Паттинсоны найз бүсгүй Стьюарт яагаад хамт явсангүй вэ гэж олон хүн асуух байх. Учир нь тэр Францын нийслэл Парис хотноо Баленсиаж арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд “Snow White and The Huntsman” киноны сурталчилгааныхаа ажлыг хийгээд тун зав муутай байгаа аж. Гэвч хосууд өнгөрөгч Бямба гаригт болсон нэгэн хуриман дээр хамт очсон тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Б.Бурмаа
www.noyon.mn