МИНИЙ НӨХӨР НАДАД ХАЙРГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ /haha/

3fd45c6c_big

МИНИЙ НӨХӨР НАДАД ХАЙРГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ

Нөхөр маань надад хайргүй болсон бололтой. Ийн дүгнэх болсонд дараах шинж тэмдгүүд нөлөөлсөн юм.

Шинэ жил болох гээд турах хэрэгтэй байна гэж хэлсээр байхад албаар шим тэжээл ихтэй хоол хийж хамарт үнэртүүлж “идчих идчих” гэсэн маягтай харсаар байгаад идүүлж байна. Өглөө ажилдаа гарахад цүнхэнд сэмхээн хоол хийснийг сая мэдлээ. Бас саяхны нэг өглөө өндөр өсгийтэй гутлаа өмсөх гэхэд нуусан байв.

Яагаад нуусныг нь асуухад хальтарч унана гэнэ. Хүн гоё харагдах гээд байхад хальтарч унахаар түрээ барин өсгийгүй гутал өмсүүлж “хорлов.” Үсээ гоё сэнсдүүлээд гарах гэхэд “малгай өмс” гэж үглэв. Бас хүйтэнд даарна, ядарна гээд албаар мах чанаж аарц буцалгаж уулгав. Эртээд ханиад хүрсэн чинь муухай сармистай сүү буцалгаж өгөөд уулгах гэж зовоов. Би таргалаад байна гэж үглэхэд “Чи ерөөсөө тарган биш…. таргалахгүй гээд хоолоо хасах нь буруу” гэж цаанаасаа захиалгатай юм шиг хэлдэг боллоо…Зөндөө олон ноосон оймс байсаар байтал шинээр оймс авчраад даарна өмс гээд байна. Тэрний оронд шилэн торико авчирч болохгүй юу.

88388068

Машинаа өөрөө бариад явах гэхэд “зам хальтаргаатай байгаа, би барьж өгье” гээд дагаад байна. Тэгвэл автобусаар явья гэхэд заавал автобусны буудал хүргэж өгнө гээд салахгүй байна…

Орой шөнө сууж шинэ контент дээрээ жаахан ажиллья гэхээр “ядарна эрт унт” гэх боллоо. Энд хэн нэгний захиалга этр байна уу, үгүй юу… Энэ мэтээс дүгнэхэд манай хүн надад “хайргүй” болсон юм шиг санагдаад байна. Харин та нар минь юу гэж бодож байна…

gq_13


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

МИНИЙ НӨХӨР НАДАД ХАЙРГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ /haha/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.