Авдар дүүрэн алттай айл Айхтар их өртэй байдаг уу?

15192728_1315757858465724_2581234893735794537_n

Авдар дүүрэн алттай айл
Айхтар их өртэй байдаг уу?
Хөрөнгө хогшил ихтэй хүн
Хүний гар харж суудаг уу?
Ийм л баян газар нутагтай
Иргэдээ тэжээх мал сүрэгтэй
Дэлхийд данстай бүрэн улс
Дээвэр туургатай тусгаар улс
Яавал бусдад өртэй болох вэ?
Яалт ч үгүй бодох л асуудал
Үнэхээр бид өртэй юм уу?
Өлсөж үхэхээр ядарсан юм уу?
Хямралд бид орсон юм уу?
Хамтраад давах хүчгүй юм уу?
Өвөг Дээд-Эс минь бидэнд
Өвлүүлж үлдээж өгөхдөө
Өөрийн гэсэн нэртэй
Өндөр дээд заяатай
Болгоох сайхан ерөөлтэй
Босоо дээд хийморьтой
Эх сайхан оронтой
Энгүй уудам тал нутагтай
Идээшиж дассан мал сүрэгтэй
Эрх мэдэл эд баялагтай
Дэндүү сайхан хувь заяаг
Дээдлэж авч явуулахаар өгсөн биш үү?
Яахаараа бид өртэй байдаг юм
Ялагдаж явсан түүх бий билүү?
Өөрсдөө бид бодох цаг болсоон
Үрсдээ бид бас ухааруулах цаг болсоон.
(2016 оны 11-р сарын 24-ний өдөр
Зулын 25-ны өдрийн 09:22 цагт
Эбүсүн хатан бичив)


Авдар дүүрэн алттай айл Айхтар их өртэй байдаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.