Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй

cahl6f-l-610x610-t+shirt-pink-fucsia-macbook-macbook+case-apple-cute-girl-keyboard-keyboard+sticker-iphone-iphone+5-cover-case-stickers-cases-iphone+cover-phone+cases-Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу… Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.

Дюкон эмчийн юун түрүүнд урьдчилан сануулж байгаа зүйл нь: дэглэмийн гол зарчим нь уурагт хүнс идэх ёстой учраас бөөрний өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй! Эрүүл бөөртэй хүмүүс уг дэглэмийг хэрэглэхдээ бөөрөө хамгаалах зорилгоор ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 2 литр цэвэр ус ууж байх шаардлагатай!

Дан уурагт хүнс хэрэглэснээр гардаг бас нэг сөрөг үр дагавар бол өтгөн хатах явдал байдаг, тиймээс Дюкан эмчийн хоёрдахь хатуу шаардлага бол ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 3 амны халбага овъёсны хивэг, эсвэл овъёсный нэвс /геркулес/ идэж байх! Үүнийг өглөөд, усанд эсвэл тослоггүй тарганд зуурч идэх хэрэгтэй.

Дээрх хоёр шаардлагыг амьдралынхаа дүрэм болгон мөрдвөөс франц дэглэм таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл хүргэхгүйгээр илүү жинг чинь авч одно гэж мэд!

Франц дэглэмийг хэрэглэхээр та шийдсэн бол илүү жингээ тодорхойлж хэдэн кг жин хасах хүсэлтэй байна, түүнээсээ хамааран дэглэмийг барих болон тогтворжуулах хугацаагаа тохируулна. Дэглэм 4 шаттай.

Нэгдүгээр үе шат: “Дайралт”

Тарга тэвээрэг рүүгээ дайран давшлах хугацаа – 10 хоногоос ХЭТРЭХГҮЙ байх ёстой!

Хэрэв таны илүү жин 10 кг дотор багтаж байгаа бол түүн рүү дайрах хугацаа 2-3 хоног байна.

Илүү жин 10-20 кг бол дайралтын хугацаа 3-5 хоног.

Илүү жин 20-30 кг бол – 5-7 хоног.

Илүү жин 30 кг-аас дээш бол 7-10 хоног.

Дайралтын хугацаанд доорхи нэр төрлийн хүнсийг дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэж болно:

Өөхгүй. тослоггүй туранхай мах: үхрийн мах, туулайн мах зэргийг чанасан, жигнэсэн, грилдсэн байдлаар иднэ. Шарахыг хүсвэл ямар ч тосгүйгээр шарна. Аливаа соус, тос зэргээр амтлаж болохгүй! Хонь, гахай, адууны мах нуугдмал тос ихтэй тул – хатуу хориотой!

Дайвар махан бүтээгдхүүн: үхрийн элэг, бөөр, хэл.

Загас – бүх төрлийн.

Далайн бүтээгдхүүн – бүх төрлийн.

Шувуу – нугас, галуунаас бусад шувууны мах. Арьсыг нь идэхгүй /арьсанд хамаг өөх тос нь байдаг/

Өөх тосгүй хиам.

Өндөг – өдөрт 2 –оос илүүгүй. Холестерины хэмжээ ихтэй хүн бол долоо хоногт 3 – 4 өндөгний шар уураг л идэж болно, харин цагаан уурагны хувьд ямар ч хязгаарлалт үгүй.

Сүүн бүтээгдхүүн: тослоггүй тараг, аарц, ээдэм. /Өдөрт 800гр-аас илүүгүй/ Элдэв жимстэй йогуртны тухай бодоод ч хэрэггүй – нуль чихэр /нүүрсус/ байдаг юм.

Сахар, чихэр шоколад, бусад амттан, архи дарс, гурилан бүтээгдхүүн, бүх төрлийн будаа – хатуугийн хатуу хориотой!


Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.