Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгт цахимаар санал өгөхийг уриалж байна. Тус тэмцээний цахим санал хураалт албан ёсоор эхэлсэн бөгөөд уг асуулгад түрүүлсэн оролцогч финалын өдөр ШИЛДЭГ 10-т шууд ордог юм байна.
Өнгөрсөн жилийн тэмцээний цахим санал асуулгад Вьетнамын мисс 1 сая санал авч тэргүүлсэн байна. Харин монголчууд бид энэ жил мисс А.Баярцэцэгт гурван долоо хоногийн дотор 1 сая санал өгч чадвал тэрбээр уг шалгуурт түрүүлэх боломжтой юм.
Та өдөр бүр саналаа дараах аппликейшнээр өгөөрэй:
1. iPhone утастай бол
App Store-с “Miss World” аппликейшн татаж суулгана. Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.
2. ANDROID
Дараах линкээр аппликейшнээ татна:
http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.
Мисс А.Баярцэцэгийн танилцуулга
Дашрамд дурдахад мисс А.Баярцэцэг нь англи, испани, франц хэлээр ярьдаг, мэдлэг боловсролтой, авьяаслаг, гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээнд орж байсан туршлагатай тул монголчууд ихээхэн итгэл найдвар хүлээлгээд байгаа билээ.
Тиймээс энэхүү санал хураалтанд МОНГОЛ хүн бүрийн санал чухал гэдгийг хэлмээр байна.
Дэлхийн миссийн эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Мэрилэнд муж дахь Gaylord National Resort & Convention Center зочид буудалд 2016 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болно.