“Их салалтын жил 2016” буюу Холливуудын хамгийн их шуугиан тарьсан салалтууд

2016 он шувтарч тун удахгүй шинэ онтойгоо золгох энэ цаг мөчид өнгөрч буй жилийнхээ алдаа оноог хэлэлцдэг шүү дээ. Цочирдом, гайхам үзэгдлүүдээр дүүрэн энэ онд олны анхаарлыг хамгийн их татсан оддын салалтыг сонирхуулж байна. Салалт гэдэг сайхан зүйл биш боловч хэн хэнээ ойлголцохгүй бол тусын мөрийг хөөхөөс яалтай билээ. Ингээд 2016 онд салсан оддыг нэрлэж байна.

Брэд Питт, Анжелина Жоли

Жагсаалтын эхэнд мэдээж Бранжелинагийн салалт бичигдэж байна. Холливуудын хамгийн нэр хүндтэй, хамгийн царайлаг хос гэгддэг зургаан хүүхдийн эцэг эх болсон тэдний салалт одоо ч анхаарлын төвд байгаа. Хүүхдүүдийн асуудал болон үзэл бодлын зөрүүгээс болж Анжелина Жоли өнгөрөгч есдүгээр сард нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө өгснөөр тэдний 12 жилийн хамтын амьдрал дуусгавар болжээ.

Жони Депп, Амбер Херд

Олон бүсгүйчүүдийн хайрыг татсан жүжигчин Жони Депп эхнэртээ гар хүрч, хүчирхийлэл үзүүлсэн гэх хэргээр буруутгагдаж байсан бөгөөд сүүлийн үед архинд толгойгоо мэдүүлж танигдахын аргагүй өөрчлөгдсөн гэж түүний гэргий Амбер Херд мэдүүлж байсан. Архи хэтрүүлэн уусан үедээ гэргийдээ гар хүрсэн нь Амберын хөх няц болсон царайнаас олон нийт харсан. Түүний зүй бус үйлдлийг тэвчихээ байсан Амбер өнгөрөгч тавдугаар сард салах өргөдлөө өгсөн юм.

Тейлор Кинни, Леди Гага

“Оскар”-ын наадамд нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж сүүлд гаргасан цомог нь шилдгээр шалгарсан зэрэг уран бүтээлийн өндөр амжилттай яваа дуучин Леди Гага хувийн амьдралаа тийм ч одтой байсангүй. Таван жил хамтдаа байсан Тейлор Киннигээс сүйн бөгж авсан ч хосууд тун удалгүй салсан юм. Хувь уран бүтээлчийн хувьд карьер хөөж байгаа тул салахаар шийдсэн хэмээн тайлбарласан Леди Гага одоо ч экс залуудаа хайртай гэдгээ хаана ч хэний ч өмнө бардам хэлдэг юм шүү.

Кара Делевинь, Ст Винсент

Урлаг болон загварын тайзыг нэгтгээд байсан загвар өмсөгч Кара Делевинь болон дуучин Ст Винсент нарын 18 сарын үерхэл есдүгээр сард дуусгавар болсон. Тэдний салалтыг “бие холдвол сэтгэл холдоно” гэдэг болсон хэмээн тайлбарлах нь бий. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүнийг сонирхдог сахилгагүй “өтгөн хөмсөгт” Кара Делевиниэс салсан Ст Винсент өдгөө жүжигчин Кристен Стьюарттай болзож буй.

Мэрайя Кэри, Жеймс Пакер

Хоёр ихэр хүүхдийн ээж болоод удаж буй Мэрайя Австрали тэрбумтан Жеймс Пакертай сүй тавьсан боловч халуухан эхэлсэн тэдний харилцаа өнгө мөнгөөр хэмжигдэж байсан гэдэг нь ил болсон. Хосууд есдүгээр сараас харилцаагаа түр завсарлаж байгаа гэж мэдэгдсэн ч тэдний харилцаа эргэлт буцалтгүй салалтаар төгсөж байна. Мэрайя баян залуугаасаа сэтгэл санааны хохирлын төлбөр гэж 50 сая доллар шаардсан бол Жеймс түүнээс 10 саяын үнэтэй сүйн бөгжөө нэхжээ. Салсан эхнэртээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж экс нөхөр Ник Кэннон баяр болгоныг гэр бүлтэйгээ тэмдэглэдэг гэнэ.

Женнифер Лопез, Каспер Смарт

2011 оноос хойш салж нийлсээр, залуу нь итгэл алдаж, бүсгүй нь итгэл үзүүлсээр ирсэн хосууд бол дуучин Женнифер Лопез болон бүжигчин залуу  Каспер Смарт нар. Нэр алдарт хүрсэн чадварлаг дуучин Лопезыг учраа мэдэхгүй, хөөргөн, хүүхдээрээ шахуу залуутай юуны тулд хамт байгааг ойлгодоггүй хүн олон. Ямартай  ч, нялх амрагийнхаа хүүхэмсэг, туйлбаргүй зангаас залхсан Лопез албан ёсоор салжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


“Их салалтын жил 2016” буюу Холливуудын хамгийн их шуугиан тарьсан салалтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex