Д.ӨНӨРБОЛОРЫН БИЕЛЭХГҮЙ ХҮСЭЛ

15885888

Д.Өнөрболор бол “Мэргэжил”-ийн Засгийн газарт мэргэжлийн сайд хэмээн өөрийгөө тодотгож, сайдын суудалд зүтгэсэн ч  хүслээ биелүүлж чадаагүй нэгэн. Тухайн үед түүнийг иргэд олон нийтийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэж,  дургүйцлээ илэрхийлж байв. “Муу нэрийг хусавч арилдаггүй” гэх үгийн утгыг Д.Өнөрболор сайдад нэр дэвших хугацаандаа хангалттай ойлгож авсан болов уу.

Бизнесийн гараагаа хууль бус аргаар явуулж ирсний уршгаар түүнд сайдын суудалд суух эрх олдсонгүй.  Д.Өнөрболорыг сайд болоход салбарынхан нь ч эсэргүүцэж, төрийн өндөрлөгүүдэд хэд хэдэн үндэслэл бүхий санал хүргүүлж байв. Тэд Д.Өнөрболорыг хууль дээдлэгч бус хууль зөрчигч бизнес эрхлэгч хэмээн тодотгосон байдаг. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаал горилсон Д.Өнөрболорын хүсэл нь гүйцэлдсэнгүй. Иргэдийн зүгээс ч анх удаа сайдад нэр дэвшигчийг эсэргүүцсэн нь энэ. Магадгүй Д.Өнөрболор сайд болсон бол салбарынхан хийгээд сошиал ертөнцийнхөн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийж  ч магадгүй нөхцөл байдал бий болж байв.
Харин энэ бүхнийг зөөлрүүлж АТГ-аас  Д.Өнөрболор нь хувьдаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компанитай учраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Үнэндээ бол тодруулах хэрэггүй, тодорхой зүйл бол энэ байв. Анх Д. Өнөрболор нь 2002 оноос барилгын бизнесээ эрхлүүлж, халаасаа нэлээд түнтийлгэсэн байдаг. Тэрбээр энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа /2016.04.07-нд өгсөн ярилцлага/ “”Чингис хаан” зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” хотхоныг анх барьж ашиглалтад оруулж байлаа. Одоогоор Зайсанд томоохон хорооллын цогц ажил эхлээд явж байгаа” хэмээсэн байгаа юм.

Түүнийг  бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар “Зайсан”-гийн амыг эзэгнэсэн хатагтай хэмээн тодотгох хүмүүс нэлээдгүй бий. Гэвч Солонгос ресторанд орчуулагч хийж явсан Д.Өнөрболор барилгын бизнесээ ямар хөрөнгөөр хэрхэн эхлүүлж байсан нь тун бүрхэг. Энэ тухайгаа ч тэр бүр яриад байдаггүй.
Харин өнгөрсөн жилээс Д.Өнөрболор МАН-ын бүсгүйчүүдийг даган сүжрэх болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь тэр бизнесийн салбарт 20  жил зүтгэсэн учраас дараагийн алхмаа улс төр хэмээн харсан гэнэ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улс төрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэсэн байх.

Тэгвэл МАН-ынхан дөрвөн сайдаа огцруулах нь гэх “Бор шувуу” нисэхдээ зэрэгцэн Тусгаар тогтнолын ордноор орж гарч, дараагийн хүслээ гүйцэлдүүлэхээр “зүтгэж” байна. Бүр Д.Өнөрболор “Танайд хоноё” нэвтрүүлгийн багийнхныг тансаг гэртээ урьж, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн Солонгос хэлний алдарыг магтан сайшаасан юм. Аргагүй юм. Д.Өнөрболор сургуулиа төгсөөд ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байх үедээ Солонгос хэлний орчуулагч хийж төсөөлшгүй эх мөнгөний эзэн болж байжээ. Үнэ цэнэтэй, өртөг өндөртэй орчуулагч бүсгүйн бизнесийн гараа төсөөлшгүй их мөнгөнөөс эхлэлтэй ч байж болох. Гэвч орчуулагч хийгээд орон сууцны хороолол босгосон гэхээр бас санаанд багтахгүй. Ямартай ч  орчуулагч бүсгүй барилгын бизнес эхлүүлэхэд түүний Солонгос хэлний мэдлэг асар их хэрэг болжээ.

Харин төрийн сайдын албыг хашихад түүний маш сайн эзэмшсэн Солонгос хэлний мэдлэг ач тусаа өгсөнгүй. Гэвч тэр МАН-ынханг УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулахад хандив  тусламжаа харамгүй өгсөн учраас төрийн өндөр дээд алба горилсоор л байгаа аж. Дөрөвхөн сарын өмнө сайдад нэр дэвшиж, Төрийн өндөр дээд алба хашихад тохирохгүй хүн гэдгээ мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан МАН-аас хандивынхаа хариуг хүлээсээр байна. Гэвч эрх баригчид түүнд албан тушаал өгч нэр төрөө хөөтэй хутгах хүсэлгүй байна.

Нэг үгээр Д.Өнөрболорын төрөө засах үйл хэрэг хэзээ ч бүтэхгүй хүсэл болоод байна.

П.АНИР
Оллоо.мн

Д.ӨНӨРБОЛОРЫН БИЕЛЭХГҮЙ ХҮСЭЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex