Энэ удаад манай сайт та бүхэнд домог мэт хүмүүсийн ам дамжин яригдсаар ирсэн зүйлийг батлахаар түүх өгүүлсэн зургуудыг толилуулж байна.
Нохой нүүртэй хүү, 4-хөлтэй охин, хоёр гаргүй бүсгүй гээд хүний санаанд оромгүй дүр төрхтэй хүмүүс энэ хорвоо ертөнц дээр байсан ба тэднийг хэрхэн аж төрж байсан түүх бодитоор байдаг гэнэ. Энэ сонирхолтой зургийг Charles Eisenmann гэх зурагчин 1800 оны дунд үед авч байжээ.
Ингэж тэдний хачирхалтай дүрийг хальсанд мөнхлөхийн тулд зориудаар цуглуулж хүн төрхөнд нь оруулах гэх мэтчилэн чамгүй хүчин зүтгэл гаргаж байжээ. Яг энэ үйл явдлын дараахнаас гаж төрхийг нь ашиглан бизнес эрхэлж эхэлсэн нь нэлээд амжилтанд хүрч ядуусын үзэж харах ганц юм болсон гэдэг.
Үүний гол шалтгаан бол ихэнх нь ядуу зүдүү амьдардаг байсантай холбоотой. Тэр ч байтугай “10-цент”-ийн музей байсан тухай баримт байдаг. Өрөвдөлтэй гэмээр эдгээр хүмүүс төрөлхийн генетикийн гажигтай бөгөөд зарим нь оюуны хомсдолтой байсан тухай түүх олны дунд байдаг гэнэ.
Тэр үед хүний эрхийн асуудал яригдаж эхлээгүй байсан учир бусдын доог тохуу болж амьдрах нь хэцүү байсан бизээ. Хэдийгээр гаж буруу төрхтэй ч гэсэн хүн бидний л адил гэдгийг ойлгох ухамсартай хүн цөөхөн байж. 1932 онд эдгээр хүмүүсийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино бүтээгдэж байжээ.
CHUHAL.MN