Ким Кардашиан хоёр хүүхдэдээ маш их санаа зовж байна

2014 LACMA Art + Film Gala Honoring Barbara Kruger And Quentin Tarantino Presented By Gucci - Red CarpetРеалити шоуны од гэгддэг Кимийн хоёр дахь нөхөр реппер Канье Уэст өнгөрсөн долоо хоногт ухаангүй эмнэлэгт хүргэгдэж гэр бүлийнхэн  түгшүүр зарлаад байгаа билээ.

Түүний гэргий Ким нөхрийнхөө дэргэдээс үл холдож, бие нь тэнхрээсэй хэмээн залбирч буй тухай хэвлэлүүд бичиж байна. Ким хоёр хүүхдэдээ илүү санаа зовж байгаа аж. Гурван настай Норд охин болон 11 сартай Сэйнт хүү нар аавтайгаа уулзаагүй байгаа бөгөөд эмнэлгийн орон дээр хэвтэх эцгээ хараад сэтгэл санааны хувьд цочирдох вий гэж ихэд болгоомжилж байгаа гэнэ.

39 настай Канье Уэст өнгөрсөн даваа гарагт эрүүл мэндийн шалтгааны улмаас “Сэйнт Пабло Тур” аялан тоглолтоо цуцалж эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биеийн байдлын тухай ихээхэн нууцалж байгаа боловч албан бус эх сурвалжийн мэдээлснээр, реппер залуугийн бие өдрөөс өдөрт сайжирч байгаа гэнэ.

Kim-Kardashian-Kanye-West-Divorce-Baby-Three


Ким Кардашиан хоёр хүүхдэдээ маш их санаа зовж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.