Жирэмсний хяналтад орохын ач холбогдол

Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний 3 сар дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж нэрлэнэ. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр/найз залуу, ээж, аав, хамт олон ,найз нөхөд нь анхаарал халамж тавьж  туслаж дэмждэг байх нь чухал.

Female doctor talking to a pregnant woman.

Жирэмсний хяналтад орохын ач холбогдол:

·         Жирэмсний хугацаа, жирэмсний чөлөө авах, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтооно.

·         Янз бүрийн халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдана.

·         Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл мэндээ эрт мэднэ.

·         Ямар нэг өвчин илэрвэл шуурхай эмчлүүлэн эрүүлжинэ. Үүнд:

-Бэлгийн замын халдвар болон үрэвсэлт өвчин.
-Хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтийг хянах
-Жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах
-Жирэмсэн үеийн дэглэм, төрөлтөд бэлтгэх, нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болох.

Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?

Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт, үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлт, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх

Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээсний замын эмгэг, жирэмсний үеийн бөөрний хүндрэлийг илрүүлэх

Цээж гэрэлд харах шинжилгээ: Амьсгалын замын эмгэгүүдийг илрүүлэх

Үтрээний наацын шинжилгээ: Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдварыг илрүүлэх

Тэмбүүгийн сорил: Тэмбүү өвчнийг илрүүлэх

ХДХВ илрүүлэх сорил: ДОХ-ын халдварыг илрүүлэх

Хэт авиан шинжилгээ: Ургийн өсөлт, хөгжил, удамшлын болон олдмол гажиг, эхэсийн байдал, ургийн усны талаар мэдээлэлтэй болох

Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: шаардлагатай тохиолдолд хийгдэнэ.


Жирэмсний хяналтад орохын ач холбогдол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex