Дэлхийн хамгийн өндөр орлоготой супер моделиуд өчигдөр болсон “Victoria’s secret-2016” дотуур хувцасны загварын шоуны тайзнаа цуглалаа.
Энэхүү шоуг өчигдөр анх удаа Парисын Grand Palais ордонд зохион байгуулсан байна. Парисын загварын долоо хоногийн үеэр энд Chanel, Yves Saint Laurent зэрэг томоохон загварын брэндүүдийн үзүүлбэрүүд болдог юм.
Ирина Шейк
Үдшийн онцлох модель нь Ирина Шейк байсан бөгөөд тэрбээр анх удаа “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн багт багтжээ. Түүнийг найз залуу Брэдли Күүперийн хамт анхны хүүхдээ хүлээж байгаа бөгөөд тайзнаа алхахдаа хэвлий хэсгээ далдалсан хэмээн дэлхийн хэвлэл мэдээлийнхэн бичжээ.
Түүнчлэн энэ үдэш уламжлалт ёсоор алдарт Адриана Лима, Алессандра Амбросио, Изабель Гулар нар тайзнаа алхсан бөгөөд тэдэнтэй зэрэгцээд хоёр дахь жилдээ Кендалл Женнер, эгч дүү Белла болон Жижи Хадид зэрэг залуу моделиуд шоуг чимсэн байна.
Жасмин Түүкс
Үдшийн онцлох гоёл нь маргад болон алмаз эрдэнээр чимсэн Fantasy Bra хэмээх 2,4 сая долларын үнэт бүхий хөхний даруулга байлаа. Энэхүү гоёлыг загвар өмсөгч Жасмин Тукс өмссөн байна.
Шоуны зочин дуучнаар Леди Гага уригдсан бөгөөд тэрбээр энэ удаад улаан цэцэгтэй хар бариу даашинзтай гарч ирэн Million Reasons шинэ цомгийнхоо дуунаас дууллаа. Түүний дараа дуучин Бруно Марс, The Weeknd зэрэг одод тайзнаа дуулсан юм.
Сэтгүүлч А.Наранцацрал | GoGo.mn