Рок попын хатуухан самарнуудын нэг Б.Ангирмаагийн удирдлага дор “Киви” хамтлаг байгуулагдаж байсан цаг саяхан. Өөрийн өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй гишүүдээс бүрдсэн хамтлаг гарсан даруйдаа олны анхаарлыг татаад зогсохгүй гарсан дуу болгон нь хит болж байсан гэхэд хилсдэхгүй. Бүр өвөрмөц төрхийг нь хар, шар, цагаанаар нь дуудах нь ч бий. Гурван гишүүнтэй хамтлагийн гуравдагч нь байнга солигддог нь бараг л уламжлал болон тогтоод байсан. Харин хамгийн сүүлийн буюу 4 дэх гишүүнээр тодроод байсан П.Алтанцэцэг буюу Агий тэрхүү уламжлалыг тасдаж, хамгийн удаанаар хамтлагтаа оршин тогтнож байгаа билээ.
Өнөөдөр тус хамтлагийн төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд Киви” хамтлаг даруй 12 жилийг ардаа үджээ. Экс гишүүдтэйгээ байнга холбоотой байдаг бөгөөд төрсөн өдөртөө зориулан зургаа нийтэлсэн нь хүмүүст ихэд таалагдаж байгаа юм. Гэхдээ хайрын дууч гэгдэх болсон экс гишүүн Б.Халиун л харагдаагүй нь хоорондоо түнжин муутай юу гэсэн хар фэнүүдийнх нь дунд үүсээд байгаа гэнэ.