Бид яагаад бүх бурууг “тэр эмэгтэй” лүү чихдэг вэ?

“Гэрлэлт бол хамгийн сайхан танго” гэдэг англи хэлц бий. Алдаа гаргалгүйгээр танго бүжиглэхийн тулд хоёулаа л хичээх хэрэгтэй. Хоёр хүний аль нэг нь л хайхрамжгүй хандвал тэр бүжиг утга учраа алдана шүү дээ. Бид гэр бүлдээ гарсан асуудал бүрийг /жишээ нь нууц амрагийн явдлыг/ гуравдагч этгээдээс хайх гэж эрмэлздэг.

Нөхрөө өөр бүсгүйтэй явалдах болсныг мэдвэл, гаднаа уурлаж муудалцаж байгаа ч дотроо “Миний нөхөр надад хайртай хэвээрээ. Бүх юм тэр эмэгтэйгээс л болсон байх” гэж шивнэж байдаг. Гэтэл яг үнэндээ таны хайрт ч бас алдааны 50 хувийг үүрэх учиртай. Бүр 60, 70, 80 хувь ч байж магадгүй. Тэгсэн атал яагаад бид “тэр эмэгтэй”-д л бүх бурууг чихэх гэж оролддог вэ? Үүний учрыг тайлцгаая.

1. Бодит үнэнээс зугтах
Нөхрийнхөө ухамсаргүй үйлдлийг “тэр эмэгтэй” лүү чихдэг гол шалтгаан нь тун энгийн. Ингэх нь зүгээр л илүү амар байдаг аж. Ямар нэгэн зүйл буруугаар эргээд байсныг удаан хугацааны туршид мэдэж байсан ч, эмэгтэй хүн хайрт ханийгаа түүнийг хуурч ЧАДНА гэдэгт итгэхийг хүсдэггүй. Бид нөхрийгөө өөртөө хайртай гэдэгт итгэдэг учраас, нууц амрагийг нь буруутгах нь хамаагүй хялбар тусдаг хэрэг. Тэр л таны нөхрийг өөрөө эхэлж өдөж хоргоож, эхний алхмуудыг хийсэн байх, тийм үү? Өөрсдийгөө ийм бодлоор тайтгаруулах нь, өөртөө итгэлтэй үлдэхэд дөхөм болгодог.

2. Эмэгтэй хүний хувьд түүнийг өөрөөсөө урвасан гэж үзэх
Эрчүүд өөрсдийгөө тус тусдаа хувь хүн гэдгээр ойлгодог. Харин бид өөрсдийгөө “эмэгтэйчүүд” гэдэг нэг том үл үзэгдэх гэр бүлийн хэсэг хэмээн ойлгож, бүх эмэгтэйчүүд нэг тал байх ёстой хэмээн боддог. Тиймээс өөр нэг эмэгтэй хүн тэрхүү ариун нандин холбоог эвдсэн гэдгийг мэдэхэд, бидэнд “Яаж адилхан эмэгтэй хүн байж…?” гэсэн бодол орж ирэн түүнийг өөрөөсөө урвасан мэт хүлээж авдаг. Бидний ихэнх нь эр хүний эхнэрээ хуурдаг төрөлхийн занг нь их ч, бага ч хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд, харин эмэгтэйчүүд бид өөрсдөө тэднээс ухаантай, тэднээс илүү байх ёстой шүү дээ гэж боддог юм. Хэрэв “тэр эмэгтэй” л энэ бичигдээгүй хуулийг дагаж мөрддөг байсан бол, нөхөр нь хэнтэй ч амраглахгүй байх байсан гэж бид эндүүүрдэг. Гэтэл үнэндээ бидний буруутгаад байгаа тэр эмэгтэй энгэр чангатай байсан ч, нөхөр чинь түүнээс өөр бас нэг эмэгтэйг олох л байсан гэдгийг сана.

3. Эмэгтэй хүнтэй нүүр тулахад арай хялбар байдаг
Эр нөхрөөсөө эмээж явдаг зарим бүсгүйчүүд нөгөө эмэгтэйтэй нь “нэгийгээ үзэх” нь арай хялбар гэж боддог. Ялангуяа нөхөр нь эхнэрээ дарамталж, зовоодог бол өөрт нь энэ тухай хэлж, муудалцахын оронд учир ургуулсан эмэгтэйнх нь араас хөөцөлдөж, өөрөө түрүүлээд нөхрийг нь орхиод явахыг шаардаж эхэлдэг. Мөн нөхрөө хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг хэтэрхий дуулгавартайгаар хүлээн зөвшөөрчихсөн эмэгтэйчүүд энэ шалтгаанаар зөвхөн эмэгтэйг нь буруутгадаг.

4. Ялагдахыг хүсдэггүйдээ…
Өөрийгөө араараа тавиулсан гэдгийг олж мэдсэн эмэгтэйд маш олон төрлийн сэтгэл хөдлөл зэрэг гарч ирдэг. Гэвч голлон өөртөө ямар нэг асуудал байна гэж өөрөөсөө өө хайж эхэлдэг юм. “Тэр эмэгтэй”-н юу нь илүү болохыг олох гэж мэрийн, түүнийг өөрөөсөө илүү царайлаг, хөгжилтэй, эсвэл ухаантай эсэхийг мэдэх гэж хичээнэ. Хэрэв нөхөр нь тэр эмэгтэйг өөрийнхөө хувьд хэн ч биш, зүгээр л түр зуурын учрал байсан мэтээр ярьвал эмэгтэйчүүдэд “тулаанд ялсан” мэт мэдрэмж төрж нууц амрагийг нь хүссэнээрээ буруутгаж эхэлдэг. Яг үнэндээ энэ “раунд”-д хэн ч ялаагүй, бүгд ялагдсан.

5. Юу ч болж байсан, энэ залууг алдахгүйгээр шийдсэн бол
Зарим бүсгүйчүүд өөрийнхөө эрийг буруу үйлдэл хийсэн ч, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг нь мэдсэн ч түүнтэй цуг байхаар зориг шулуудах нь бий. Өөрийгөө хэзээд нөхрийнхөө “их хатан” байх болно гэдгийг тунхаглахын тулд тэд нөгөө эмэгтэй лүү хамаг бурууг чихэж уураа гаргадаг. Ямар ч эмэгтэй хүн дурлалаас болж сохорсон гэдгээ харуулахыг хүсдэггүй учраас, нууц амраг болсон эмэгтэйг л “айл гэр үймүүлэгч” мэтээр дуудаж хүчийг өөртөө төвлөрүүлэхийг хичээдэг. Гэхдээ энэ байдлаараа удаан явбал нөхөр нь өөрөөс нь жинхэнээсээ зугтах өдөр ирж мэднэ гэдгийг тэд ойлгодоггүй.

6. Хэрэв “тэр эмэгтэй-г таньдаг бол
Хэрэв “тэр эмэгтэй”-г буруутгах хангалттай сайн шалтгаан байвал, энэ харин ч зөв байж магадгүй. Нөхөр чинь чиний сайн найзтай, хамтран ажиллагчтай, бүр дордвол чиний ойрын хамаатантай нууцаар явалдсан бол чи “тэр эмэгтэй”-н тухай мэдээлэл цуглуулах боломж байна. Чамтай тийм дотно харилцаатай мөртлөө чамайг хуурч зүрхэлсэн гэж бодоод үзвэл, тэд анхнаасаа өөрсдөө энэ явдлыг эхлүүлсэн байх магадлал өндөрсөж байгаа юм. Гэхдээ л энэ ч гэсэн нөхрийг чинь хариуцлагаас бүрэн мултруулахгүй.

 

goolingoomnпродвижение сайтаоптимизация сайта поисковых системахaracerскачать программы для взломаiphone 4s спб купитьсмс займы онлайн с плохой кредитной историейcara main poker online agar menangplayful escort dubaicasino oyunu oyna bedavaPlaying card valuesaltezza climbing limitedдизайнерские радиаторы отопления купитькак получить кредитку без справки о доходахденьги в долг под проценты без справокв танзании в декабрекилиманджаро тропа мачамесрочно нужны деньги энгельспоездка на сафари в африку ценаfrom italian translationаксессуары для ванной colomboаксессуары на кухнюenglish turkey translationenglish belgium translationпродвижения сайтаполотенцесушители терминус сайтподбор запросов для продвижения сайтаумные часы ios


Бид яагаад бүх бурууг “тэр эмэгтэй” лүү чихдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex