Хэрхэн Facebook постоо “болохгүй” хүмүүсээс нууж оруулах вэ?

Фэйсбүүктээ пост¹ оруулмаар байдаг. Гэтэл бас хэн нэгэн болон хэсэг бүлэгт хүмүүст тэр пост оо харуулмааргүй байх үе бий. Ялангуяа зарим залуу хүмүүс “фэйсбүүк дээр аав ээжтэй найз болчихсон чинь хамаагүй юм постолж болохгүй байна аа” гэж ярихыг сонсож л байсан байх.

¹ пост –  фэйсбүүк дээр статус бичих, зураг, видео оруулах

Энэ тохиргоог сурснаар та хэнтэй ч фэйсбүүк дээр найз болохоос айх хэрэггүй болж, оруулах гэж байгаа постоо хэнд харуулах хэнд харуулахгүй байх гэдгийг сонгож чаддаг болно. Мөн хэсэг хүмүүсийг бүлэглэн ангилж тэр бүлгийн хүмүүсээс нууж болно. Жишээ нь: “Гэр бүл” гэсэн бүлэг үүсгээд пост оруулах тоолондоо “гэр бүл” гэсэн бүлэгт харуулахгүй болгож болно.

Пост оруулах

Энэ бол бараг хүн болгоны мэддэг хамгийн амархан арга. Пост оруулах үедээ зурагт үзүүлсэн хэсгийг дарж хэнд харуулахаа сонгоно.

facebook status update

Сонголтууд:

Friends – Зөвхөн найзуудад харагдана.

Public – Бүх хүнд, найз биш хүн, фэйсбүүкд нэвтрээгүй байсан ч харах боломжтой.

Only Me – Зөвхөн танд харагдана.

Custom –  Бусад тохиргоо буюу хэнд харагдах, хэнд харагдахгүй байхыг та өөрөө тааруулж өгөх ёстой.

 

Custom хэсэгт хийх тохиргоо.

Share with – постоо харуулах хүмүүс, жагсаалтаа бичнэ. Жишээ нь: Зөвхөн Болд, Саран хоёр харуулах бол энд Болд, Саран хоёрын фэйсбүүк нэрийг бичнэ. Эсвэл зөвхөн гэр бүлийнхэн юм уу ангийхандаа харуулах бол бүлгийнх нь (хэрхэн бүлэг үүсгэх тухай дор бий) нэрийг бичнэ. Мөн Friends of tagged гэдгийг сонгож тухайн зурагт tag-лагдсан хүмүүст харуулж болно.

Don’t share with –  Дээрхийн эсрэг хэнд харагдахгүй байхыг тохируулж өгнө.

custom privacy facebook

 

Цаашдын пост оруулах

Хэрэв та дээрх Custom тохиргоогоор пост хийсэн бол дараа нь пост оруулах тоолонд чинь энэ тохиргоогоор орох болно.

Та Custom-д ямар тохиргоо хийснээ санахгүй байгаа бол фэйсбүүкийн баруун дээр байрлах цоожны зурган дээр дарж Who can see my future post? гэдгийг дарж харж болно.

who can see my stuff

Facebook бүлэг үүсгэх/жагсаалт үүсгэх

Та гэр бүлийн юм уу ажлын газрынхан гээд хүмүүсээ бүлэг үүсгэх боломжтой юм. Ингэснээр ажлынхнаасаа нууж пост бичих, гэр бүлийнхнээсээ нууж пост бичихэд маш амархан болох юм.

Фэйсбүүк рүүгээ орж зүүн талд байх FRIENDS хэсэг дээр More гэдгийг дарна.

facebook friends more

Гарч ирсэн хэсэгт Create a List гэдгийг дарна.

create a list

Гарч ирсэн цонхон дээр

List Name – Бүлгийн нэр жишээ нь: Гэр бүл, ажил г.м.

Members – Бүлэгт орох хүмүүсийнхээ фэйсбүүк нэрүүдийг бичнэ.

Create дарж бүлэг үүснэ.

new list facebook

Ингээд та пост бичихдээ үүссэн бүлэг хүмүүст харагдах, харагдахгүй байхыг сонгоход амархан боллоо.


Хэрхэн Facebook постоо “болохгүй” хүмүүсээс нууж оруулах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex