“America’s next top model” бол дэлхийн загварын ертөнцийн хамгийн дуулиантай, хамгийн шилдэг нэвтрүүлгийн нэг.
2003 оноос эхэлсэн уг шоу өдгөө дэлхийн 170 гаруй оронд цэнхэр дэлгэцээр цацагдаж, 40 гаруй орон албан ёсны эрхтэйгээр өөрсдийн “Next Top Model” шоуг зохион байгуулж байгаа.
Тайра Бэнкс бол энэ шоуны ХАТАН ХААН.
22 цувралын турш “America’s Next Top Model”-ийн хөтлөгч, гол шүүгчээр ажилласан Тайра Бэнкс энэ нэвтрүүлгийн салшгүй нэг хэсэг болсон билээ.
Тэгвэл дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай уг шоуны албан ёсны эрхийг “Боловсрол” телевиз авч, тун удахгүй “Mongolia’s Next Top Model” шоуг зохион байгуулах гэж байна.
Уг шоуг “Buro 24/7 Mongolia” хамтран зохион байгуулах болсон байна.
Тэгвэл энэ шоуны хамгийн гол хүн буюу Тайра Бэнксийг Монголд хэн орлох вэ?
Хэдийгээр “Боловсрол” телевизээс цацсан эхний рекламанд топ модель Г.Оюунгэрэл тоглосон ч гэсэн тэр Тайра Бэнксийг орлохгүй нь. Харин албан ёсны мэдээ бидэнд байна.
“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч буюу Тайра Бэнксийг орлох хүнээр…
НОРА ДАГВА буюу Д.Оюунномин ажиллахаар болжээ.
Нора гэж хэн бэ?
Нора Дагва бол Монголоос дэлхийн загварын тайзнаа гарсан анхны модель. Тэр Парис, Милан, Нью-Йорк, Берлиний загварын тайзнаа гарч…
Монголын болоод дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласан хамгийн арвин туршлагатай.
Тэр бас хамгийн олон сэтгүүлийн ковер дээр гарсан монгол модель.
Нора бол хамгийн сайн хувирч чаддаг модель.
Хамгийн олон орноор аялсан монгол модель төдийгүй Сингапур улсыг сурталчлах зураг авалтанд оролцож, гол моделиор нь сонгогдож байсан удаатай. Түүний зураг дэлхийн өнцөг булан бүрт бий.
Тэр моделиуд дотроосоо хамгийн их шивээстэй нь.
Тэр бас мэргэжлийн гэрэл зурагчин. Нью-Йоркийн Fashion Institute of Technology (FIT)-д суралцаж төгссөн түүний зургууд ч гайхалтай.
Тэр бол гарцаагүй “Mongolia’s Next Top Model”-ийн гол шүүгч болох ёстой хүн юм.
Амжилт хүсье, Нора!