Монгол хүний дундаж наслалт 60 нас. Та 25-тайдаа гэр бүлтэй болсон гэж бодьё…

15268029_1831579190419386_3289623007105653200_nМонгол хүний дундаж наслалт 60 нас. Та 25-тайдаа гэр бүлтэй болсон гэж бодьё. Ханьтайгаа амьдрах амьдрал чинь 35 жил. За тэгэж байтал аль нэг нь арай эрт 5 жилийн өмнө яваад өгнө хөөрхий. Ингээд 30 жил. 30 жилээ 365 хоногт үржие 10950 хоног. Та өдөрт ажил дээрээ 8 цаг, унтахдаа 8 цаг, ирж очих гадуур гээд 2 цагийг зарцуулдаг гэж үзвэл хоногт та ханьдаа 6 цагийг л зарцуулна. За тэр нь ч алдаг оног. Энэ 6 цагаа 10950 хоногтоо үржээд 24 цагт хуваагаад, цаашлаад жилд хувиргаад үзээрэй. Та амьдарлынхаа ердөө 7,5 жилийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлдэг гэсэн үг. Зарим хүний хувьд энэ хугацаа бүр ч бага.
Миний бие юу гэх гээд байна вээ гэхээр ийм жаахан дэндүү бага олдож байгаа цаг хугацаагаа нэгнийгээ хүндэлж хайрлаж сайхан хайр, сайхан гэр бүлийг цогцлоохын төлөө хамтдаа тэмцэж, ухамсарлаж амьдарвал аз жаргал өөрөө л ирнэ. Нэг нэгнийгээ өөнтөглөж, хардаж, хэрүүл уруул, уур уцаартай амьдрах нь өчүүхэн олдох нандин цаг хугацааг тань улам багсагсаар байх болно гэдгийг ойлгож хайртай хүнээ хайрлаж амьдарцгаая.

Via: Bayarmaa Emma II


Монгол хүний дундаж наслалт 60 нас. Та 25-тайдаа гэр бүлтэй болсон гэж бодьё…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.