Амжилт гаргахыг хүссэн хүний гол баримтлах дүрэм

couples-in-love-wallpapers-110

Бүү атаарх!

Хэн нэг нь чамаас илүү байгаад байна уу? Тэгээд яавал гэж? Энэ хүн амжилтанд хүрэхийн тулд чиний төсөөлж ч байгаагүй хүнд хэцүү, урт замыг туулсан ч юм билүү? Атаархаж байхын оронд “Гүйцээд, илүү гараарай” гэсэн төлөвлөгөөний дагуу идэвхтэй ажилласан нь дээр шүү.

Амжилтандаа хүрэхийн тулд өдөр бүр зүтгэ.

Өдөр бүр бага багаар урагш алхасаар байхад нэг л өдөр хамгийн их хүсээд байсан тэр газраа хүрсэн байхыг өөрийгөө гэнэт олж харах болно.

Төлөвлөөрэй.

Урт замыг туулахын өмнө төлөвлөгөө гаргахгүй бол юунд ч хүрэхгүй. Чиний төлөвлөгөө нүдний өмнө байнга харагдаж байх ёстой бөгөөд эцсийн цэг хүртэлх тэр зам дээр ямар саад бэрхшээл байгааг урьдчилан харж, тойрч гарах арга замыг хайх хэрэгтэй шүү.

Өөрийн замаа хайж олоорой.

Заримдаа амжилтанд хүрэх тэрхүү хэцүү замыг туулах нь амаргүй байдаг. Уулзалт хэлэлцээрүүд ар араасаа бүтэлгүйтэж, зорьсон зорилгодоо хүрэх хурд чинь саарах нь бүү хэл бүр зогсонги байдалд ч ордог. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болно л доо. Нэг хүн үүнийг хувь заяа намайг туршиж байна гээд саад бэрхшээлийг туулахаар хүч чадлаа хоёр дахин нэмэгдүүлнэ. Тэгтэл өөр нэг нь ондоо зүйл хийх ёстой гээд явж байсан замаасаа гаран өөр замыг сонгодог. Үүнд аль алиных нь зөв байгаа. Зөвхөн эхний хүн нь эртнээс хийж байсан ажилдаа амжилт олох бол, хоёр дахь нь өөрийгөө шинэ зүйлд олж аваад амжилтанд хүрдгээрээ л ялгаатай.

Хувь заяандаа өөрийгөө даатгаарай.

Хорвоо ертөнцөд юу ч болж байсан, цөм сайн тийшээ хандана гэдэг үг үнэн зөв мэт. Хэрвээ хувь заяа чамайг нэг чиглэл рүү байнга шидлээд байгаа бол түүнд итгэвэл яасан юм бэ? Магадгүй, яавал амжилтанд хүрэх вэ гэдгийг чамаас ч илүү сайн мэдэж байгаа ч юм билүү? Жишээ нь, чи сургуулийн номын санчийн ажил эрхэлдэг, тэгтэл чи зурах дуртай. Чиний эргэн тойронд уран зурагтай холбоотой өчнөөн үйл явдал өрнөдөг! Санамсаргүйгээр авъяаслаг зураачтай танилцаж, тэр чамд зарим нууцаасаа дэлгэхийг зөвшөөрнө. Аль эсвэл гэрт чинь ойрхон уран зургийн үзэсгэлэн, дугуйлан нээгдэнэ. Ийм олон санамсаргүй тохиолдлууд гарсаар байхад мэргэжлээ солих талаар бодсон нь дээргүй юу?

Байгаа газартаа хөдөлгөөнгүй зогсож байснаас удаанаар хөдөлсөн нь дээр.

Дээр дурьдсан хоёрдугаар зүйлтэй төстэй ч энэ зөвлөгөөний гол утга нь хэрвээ чиний зурсан зургийг нэр нөлөө бүхий галлерейд авахыг хүсээгүй бол, харин бичсэн анхны номыг багаар үнэлсэн бол шантрах хэрэггүй. Чи тухайн чиглэлээр хичнээн ч их авъяаслаг байсан ч ямар нэгэн зүйлээс эхэлж л таарна. Өөрийнхөө замаар тууштай явж, бага багааар хурдаа нэмэгдүүлвэл, амжилт аяандаа өөрөө гүйцээд ирнэ.

Алдаан дээрээ суралцаарай.

Ямар ч бүтэлгүйтлийг уналт маягаар хүлээн авч, хэдэн хоногоор ямар ч зорилгогүй хэвтэж, сэтгэлийн хямралд хүргэх шалтаг болгож болно. Тэгтэл бүтэлгүйтлийг шинэ зүйлд суралцах шалтгаан болгож, алдаагаа дахин давтахгүй байж болно шүү дээ. Хүн бүр азтай байх уу, бүтэлгүй байх уу гэдгийг өөрөө л шийддэг. Ялагчид тэмцээн болохоос өмнө ялалтыг хүртэх эрхтэй байдаг гэдэг шүү дээ.

Өөртөө итгэ.

Хэрвээ чи өөртөө итгэлгүй бол чамд хэн итгэх юм бэ? Өөрийн хүч чадал, өөрийн амжилтандаа итгэж байх хэрэгтэй. Өнөөгийн ихэнх алдартнууд, хөрөнгө чинээлэг хүмүүс хамгийн доороос эхэлж, бүхнийг хүртэж чадсан байдаг. Тэгвэл чи яагаад тэдний нэгэн адил болж чадахгүй гэж? Чи тэднээс юугаараа дутах юм бэ? Аль эсвэл чиний залхуурал нь амжилтын сайхан амтыг мэдрэх хүслээс чинь илүү хүчтэй байна гэж үү?

 


Амжилт гаргахыг хүссэн хүний гол баримтлах дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.