ОРЦ: 350 мл сүү 2 ширхэг өндөг, 500 грамм гурил, 1 ц/х элсэн чихэр, Чимх давс хийж болно.
ХИЙХ АРГА: Өндөг сүүгээ сайтар хольж миксэрдэнэ. Бэлдсэн зуурмагаа том саванд гурил, элсэн чихрийн хамт хийж сайтар хутгана.
Бэлдэц бэлэн болохоор хайруулын тавгаа ургамлын тосоор тосолно. Өөрийн хүссэн хэмжээгээр хайруулын тавганд хийж бага гал дээр болгоно. (Болоод ирэхээрээ жижиг жижигхэн хөөсрөөд эхэлнэ.) Нөгөө талаар нь эргүүлж мөн хайрна.
Бэлэн болсон шарвин дээрээ зөгийн бал , жимсний чанамал гэх мэт дуртай зүйлсээр амталж өгнө.