Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ

“The Great pageant community” мэдээллийн хуудсанд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийг онцолж, түүнийг энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэх өндөр магадлалтай тухай бичсэнийг орчуулан хүргэж байна.

“Цэнхэр титмийг хэн гэртээ авч харих нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ үед зарим охид яалт ч үгүй бусдаасаа ялгарч байгаагийн нэг нь Монголын мисс Бела нэрээрээ танигдсан А.Баярцэцэг юм. Монгол Улс олон жилийн турш Дэлхий миссийн тэмцээнд оролцож байгаа ч энэ удаагийн оролцогч А.Баярцэцэг хамгийн хүчирхэг, ур чадвартай, чадварлаг нь хэмээн тодорхойлогдож байна.

5292

 

Түүний өмнө энэ тодорхойлолтод 2010 оны оролцогч А.Сарнай нэрлэгдэж байсан билээ. Харин А.Баярцэцэгийн хувьд зөвхөн загвар өмсөгч бус жүжигчний уран чадвартайгаа олонд таниулсан бөгөөд алдарт “Марко Поло” кинонд дүр бүтээсэн авьяаслаг бүсгүй юм. Түүнчлэн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаа нь ч түүний гоо бүсгүйн анхны тэмцээн биш ажээ. А.Баярцэцэг 2014, 2015 онд “Miss Earth” тэмцээнд оролцож топ-10 бүсгүйн нэгээр шалгарч байсан төдийгүй Фото миссийн төрөлд тэргүүн байр эзэлж, Коктэйл хувцаслалтын төрөлд гуравдугаар байр, “Eco Beauty” төрөлд шилдэг дөрөвт шалгарч байжээ.

Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ

Баярцэцэгийг яагаад онцлох болсон бэ?

  • Үргэлж инээмсэглэж, өөртөө итгэлтэй байгаагаа бусдад мэдрүүлдэг хүчирхэг зан чанар
  • Туршлага! Энэ удаагийн Дэлхийн мисс түүний гурав дахь удаа оролцож буй гоо бүсгүйн тэмцээн.  Гайхалтай үзүүлбэрээр хэн бүхнийг алмайруулах нь гарцаагүй.
  • Халуун дулаан, уриалагхан зан чанар
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, хайр татам гоо үзэсгэлэн
  • Бусадтай харилцах чадвар. А.Баярцэцэг англи болон испани хэлээр чөлөөтэй ярих чадвартай
  • Эх нутагтаа алдартай загвар өмсөгч тэрээр ирээдүйд олон улсад топ модель болох ирээдүй
  • Гайхалтай танилцуулга бичлэг! Зүгээр нэг танилцуулга биш, яг л бүрэн хэмжээний кино бүтээлийн трэйлер мэт гайхалтай танилцуулга. “Эхний сэтгэгдэл сүүлчийн ч сэтгэгдэл байдаг” гэх үг үүнд яг тохирно. Гоо бүсгүй энэхүү видео бичлэгээрээ тэргүүн байрт явж байна.
  • Монголын гоо бүсгүй хэдийнэ хагас финалд өрсөлдөх 21 оролцогчдоос гайхалтай авьяасаараа ялгараад байгаа юм. Түүний “Мисс авьяас” төрөлд оролцсон бичлэгийг үзнэ үү.

А.Баярцэцэг фэйсбүүк хуудаснаа “Бид бүхэн хоорондоо холбоотой гэдэгт би итгэдэг. Би өөдрөг, сайхан энергийн биелэлд, залбирахад хүчид итгэдэг. Миний бодлоор амьдралын хамгийн агуу зүйл бол үүрд үргэлжлэх үнэн зүйлийг бусдад түгээх. Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй миний зорилго бол зөвхөн өөрийнхөө бус, эрхийнхээ төлөө тэмцэж, дуу хоолойгоо бусдад хүргэж чадахгүй байгаа эгэл жирийн гоо бүсгүйчүүдийн төлөөлөл, дуу хоолой болох юм. Тэдний эрх, боловсрол, боломж эрх тэгш байх учиртай” гэж бичжээ.

Ийм гайхалтай, чадвартай бүсгүй энэ жилийн “Miss World 2016″ тэмцээнд аваргын титмийг зүүхэд гайхах зүйл үгүй. Түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг дагаж, илүү их мэдээлэл авч, сонирхолтой аялалтай нь танилцахыг хүсвэл энд дараарай” хэмээн бичжээ.
Eagle.mn


Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.