Циститийг буцалсан халуун ус ууж эмчилдэг гэнэ шүү

img_372f1cc63835a4eea8fc0457c481e3c9_2_475x315Циститийг хэрхэн эмчилэх вэ?
Давсагны идээт үрэвсэл буюу цистит гэж ёрын өвчин байна шүү. Бүрэн эмчилье гэвэл хэвтрийн дэглэм барьж, гам барьж хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авахаас аргагүй болдог юм байна. Гэхдээ л эрүүл байвал ажлаас чөлөө авах маань ч яамай юу.
Энэ өвчин даарч хөрөх, ядрах, хүйтэн юман дээр суух зэргээс үүдэ эхэлдэг байна. Шээхэд өвдөх, халуун оргих, ойр ойрхон шээс хүрэх, сэтгэл санаа тавгүйтэх гээд олон таагүй үр дагаврыг бүсгүйчүүд бидэнд бий болгодог шүү дээ.
Гэхдээ циститнээс урьдчилан сэргийлж, жаахан даарч хөрсөн бол өвчлөхөөсөө өмнө арга хэмжээ авах боломж байдгийг эмч нар ямагт сануулдаг.
Хамгийн түрүүнд үргэлж дулаан яв. Ялангуяа эмэгтэйчүүд доороосоо дулаан байж хөл, өвдгөөрөө даарахгүй бол энэ өвчнөөр өвдөх эрсдэл улам л багасах юм байна.
Бас циститээр өвдөхөд зөвхөн даарахаас илүү  тухайн хүний биеийн эсэргүүцэл сайн байх, ариун цэвэр сайн сахих зэрэг нь ихээхэн нөлөөлдөг байна. Биеийн дархлаа сулраад ирвэл ямар ч өвчнөөр өвдөх эрсдэл угаас нэмэгддэг шүү дээ. Бас дотуур хувцсаа солихгүй явах, бэлэг эрхтэний ариун цэврийг сахихгүй бол энэ өвчин хийсээд л ирдэг гэдгийг эмч нар анхааруулж байна лээ.
Гэвч нэгэнт доороосоо даараад давсгаар өвдөөд эхэлбэл яах вэ. Энэ тохиолдолд эмч нар яаран антибиотик уух гэхийн оронд гар доорх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ингэхдээ даарахгүй байж, сайн амрах, буцалсан халуун ус сайн уух хэрэгтэй гэнэ. Буцалсан ус сайн ууснаар бие дэх хорыг гадагшлуулж биеийг тэр чигт нь дулаацуулснаар гарах хөлсөөр дамжин эрүүлждэг гэж үздэг байна.
Бас монголголжингоо ээжүүдийн минь уламжлалт арга бий дээ. Хар даавуунд сүүлний тос түрхээд халааж байгаад давсган дээрээ тавих нь бас их үр дүнтэй арга юм. Мөн өтгөн хар цайны ууран дээр суух, багахан хэмжээний марганц халуун усанд уусгаад түүндээ бөгсөн биеэрээ суух зэрэг олон арга байна.
Эдгээрийг циститийг зөвхөн эхэлж байх үед нь хэрэглэхэд ихээхэн ач холбогдолтой. Эдгээр нь уламжлалт аргууд юм. Тиймээс багахан зовиур мэдэгдэх л юм бол гар доор энэ аргуудыг хэрэглээрэй. Монголхатагтай нь ямартаа ч буцалсан халуун ус уугаад, хар даавуун сүүлний тос түрхэж халааж байгаад давсган дээрээ тавьж үзсэн. Тун удалгүй эрүүлжсэн шүү.
Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдөө л даарч хөрөхгүй эрүүл мэндээ хамгаалж чадвал өвдөх эрсдэлгүй гэдгийг дахин сануулъя, найзууд аа.

Циститийг буцалсан халуун ус ууж эмчилдэг гэнэ шүү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex