Хүйтэн сэрүүний улиралд гараа сайн арчилах хэрэгтэй
Бидний гарын арьс биеийн бусад арьсыг бодвол хамгийн их зүйлд хүрж, гэмтдэг. Үүнээс болж арьс хуурайшиж, хөгшрөлт явагддаг. Бид өөрийн гартаа анхаарал хандуулахгүй бол өөр хэн ч хандуулахгүй.
Гэрээс гарахдаа гараа тослохоо мартаж, бээлий өмсөхөө мартдаг. Энэ бол арьс хуурайших хамгийн наад захын шалтгаан. Гэрийн ажил хийхдээ, аяга таваг угаахдаа мөн л бээлий өмсдөггүй. Таны гаранд “хувцас” хэрэгтэй.
Та үс, нүүрний арьсандаа анхаарал хандуулдаг шиг гарт мөн адил шаардлагатай. Хумсандаа чамин маникюр хийчихээд гараа арчилахаа мартдаг.
Гарын арьсанд хамгийн сайн үр дүнтэй арчилгаа бол маск тавих.
Жишээ нь гарын арьсанд хангалттай чийг өгдөг маск бол тараг, цөцгийний маск. Үүний тулд тараг цөцгий 2-ыг нийлүүлээд сайн хутгана. Бэлэн болсон зуурмагийг гаран дээрээ 10-15 минут байлгаад угаана.
Салхинд хуурайшсан арьсанд төмсний маск тавих хэрэгтэй. Төмсний маск бэлдэхдээ 1ш төмсийг хальстай нь болтол чанаж, дараа нь арилгаад нухана. Төмсний нухшин дээр 2 ц/х лимоны шүүсийг нэмээд сайтар хутгана. Маскийг гаран дээр зузаан тавьж 20-30 минутын дараа авна.
Эдгээр маскийг 7 хоногт 1-2 удаа тавихад хангалттай.