Жирэмсэн болсноо мэдвэл…

we_dont_mind_if_you_go_braless_640_39Жирэмслэлт бол эмэгтэй хүнд бурхнаас ирж буй хамгийн том бэлэг юм. Жирэмсэн болсон эхний хормоос эхлээд л эмэгтэй хүний бие толгойн үснээсээ хөлийн ул хүртлээ цогцоороо жирэмслэлтэд бэлтгэж эхэлдэг аж. Хөх сүү хуримтлуулах анхны үүсгэврээ эхэлж, цусны эргэлт илүү хурдасч, биеийн бодисын солилцоо хүртэл шинэхэн амийг тээх, илүү ачаалал даах бэлтгэлээ базааж эхэлдэг гэхээр үнэхээр гайхамшигтай байгаа биз.
Жирэмслэлт бол эмэгтэй хүнд бурхнаас ирж буй хамгийн том бэлэг юм. Жирэмсэн болсон эхний хормоос эхлээд л эмэгтэй хүний бие толгойн үснээсээ хөлийн ул хүртлээ цогцоороо жирэмслэлтэд бэлтгэж эхэлдэг аж. Хөх сүү хуримтлуулах анхны үүсгэврээ эхэлж, цусны эргэлт илүү хурдасч, биеийн бодисын солилцоо хүртэл шинэхэн амийг тээх, илүү ачаалал даах бэлтгэлээ базааж эхэлдэг гэхээр үнэхээр гайхамшигтай байгаа биз.
Харин бүсгүйчүүд бид жирэмсэн болсноо бие мах бодоосоо хэзээ хойно ойлгодог. Сарын тэмдэг ирэлгүй хоёр долоо хоноход байдал бишдсэнийг анзаарч, тестээр шинжилгээ хийхээр зэхэж эхэлдэг шүү дээ. Гэтэл тэдний хөх нь хүртэл бяцхан үрээ тэжээхээр сүүгээ хуримтлуулахын тулд хэдийнэ өвчин орж эхэлснийг анзаардаггүй. Тестээр үзэхэд хоёр зураас гарахад нэг хэсэг эмэгтэйчүүд нь бөөн баяр хөөр болдог бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ юу хэлэхээ мэдэхээ байдаг.
How-to-get-pregnant
Таны хэвлийд ирсэн бяцхан хүний бие бүрэлдсэнээс хойш 22 дахь хоногт зүрх нь цохилдог гээд бод доо. 40 долоо хоног буюу 280 хоног хэвлийдээ тээснээр эх хүн үртэйгээ нүүр нүүрээ харан учран золгодог. Гайхамшигтай биш гэж үү.
Жирэмсний эхний сард зөвхөн тестээр л жирэмслэлтийг мэдэж болохоос биш эход харагддаггүй. Харин хоёрдугаар сараас эхлэн хүүхдийн гар, хөл зэрэг том эрхтэн ургах анхны тэмдэг болсон бяцхан овгор товгорууд бий болдог.
Ингэхдээ түүний нүд, чих бүрэлдэхийн зэрэгцээ зүрх нь улам л хурдтай цохилж, бие махбодоо тэжээх их аянд бэлтгэсээр байдаг аж. Үүнээс нэг их удалгүй жирэмслэлтийн гуравдугаар сараас бяцхан үрийн тань яс, мөгөөрсний эд эс бүрэлдэж эхэлдэг байна. Оюун ухааны мэлмий болсон тархи нь ч бас хөгжсөөр л байгаа.
Үүнээс нэг сарын дараа буюу жирэмслэлийн дөрөвдүгээр сард эмэгтэйн гэдэс анх удаа мэдэгдэхүйц томорсон байдаг. Тавдугаар сард нь хүүхдийн хөдөлгөөн эхэд идэвхтэй мэдрэгдэнэ. Энд тэндээс хөөрхөн зөөлхөн гар, хөл таны гэдсэн дотор тэмтэрч, таны гэдсэнд байгаа шүү гэдгээ мэдрүүлэх гэж яарахдаа улам ихээр хөдөлнө.
Энэ бол жирэмслэлийн хамгийн гайхамшигтай мөч биш гэж үү.
Ингээд зургаагаас есдүгээр сар хүртэл бусад эрхтэнүүдийн хөгжил улам идэвхжиж, төрөхөд бэлэн болсон байна. Ингээд л ээж, хүүхэд хоёр учран золгоно доо.

Жирэмсэн болсноо мэдвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.