Вакс хийлгэхэд юу анхаарах ёстой вэ

20141203-044Арьсаа хэдэн долоо хоногийн туршид гөлгөр, үсгүй байлгах хамгийн шилдэг, хамгийн түгээмэл арга бол вакс юм. Хөмсөг, сахал зэрэг жижиг хэсгээ ваксдуулах эсвэл гар, хөл зэрэг том хэсгийг ваксдуулахаас үл хамааран үүсч мэдэх таагүй байдлаас сэргийлэх, вакснаас гардаг таатай үр дүнг нэмэгдүүлэхийн тулд хувь хүн арьсаа бэлдэх хэрэг гардаг. Ингээд таны зүгээс базаах цөөн хэдэн бэлтгэл ажил бол:

1.Аль хэсгээ ваксдуулахаас үл хамааран цагаа товлохийн өмнө арьсаа шалга. Таны арьс хагарсан, холцруутсан эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн аль нэг газраа мэнгэтэй бол вакс хийх гоо сайханчид анхааруулах хэрэгтэй.

2.Ургуул. Таны үсийг вакс зуурч чадах болтол нь ургуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол богино үсийг вакс үндсээр нь татаж чадаагүйгээс үс үлдэж, цэвэрлэх ажил улам уртасдаг. Иймд хувь хүн үсээ 1,5 см болтол ургуулна. Үс ургаж эхэлснээс хойш хоёр долоо хоног орчим болоход ийм урттай болдог. Мөн харахад ихэнх нь урт байх боловч зарим нь үс нь арай сүүлд ургаснаас хүссэн урттай байж чаддаггүй. Харин гоо сайханч 1 см болтол тайрч, ваксаа хийнэ.

3.Багахан гуужуул. Вакс хийлгэхээс нэг юм уу хоёр хоногийн өмнө арьсаа гуужуул. Вакс хийлгэх өдрөө арьсаа гуужуулахгүй, хүчтэй үрэхгүй гэдгийг сайтар анхаарна уу… Гуужуулснаар арьсыг таталгүйгээр зөвхөн үсийг татан авдаг. Гэхдээ гуужуулсны дараа арьс эмзэг болдог тул хөнгөхөн, зөөлхөн гуужуулалх хэрэгтэй. Хэрэв скраб хэрэглэдэг бол Mild гэснийг сонгоно уу. Эсвэл даавуун бие угаагчаар тойрог хэлбэрээр зөөлхөн үрэхэд болно.

4.Вакс хийлгэх өдөр хүртлээ чийгшүүл. Биеийн тос нь арьсыг булбарай болгохоос гадна вакс хийхэд ч таатай нөлөөлөл үзүүлдэг. Эрүүл, чийгшил сайтай арьсны үсийг ваксаар татахад тун хялбар байдаг. Ингэхээр өвдөлт ч гэсэн тэр хэмжээгээр буурна гэсэн үг. Гэхдээ вакс хийлгэх өдрөө арьсаа чийгшүүлэхгүй байсан нь дээр. Учир нь хэтэрхий их чийгшил өгснөөр арьсан дээр тосны нимгэн давхраа үүссэнээс болж ваксаар үс татах боломжгүй болдог.

5.Бикини вакс уу? Та хагас, бүтэн, бразиллиан гэдгээс үл хамааран бикини хэсэг цэвэрхэн байх хэрэгтэй. Вакс хийлгэсний дараах хэдэн цагт арьс эмзэг болдог тул дулаахан, чийгтэй орчинд бактер хурдан үрждэгийг мэдэх байх.

Иймд бикини хэсэг цэвэрхэн байх хэрэгтэй. Мөн даавуун дотоож өмсөнө. Доогуураа бариу хувцас өмсвөл арьс үрэгдэж улайдаг тул сул хувцаслах хэрэгтэй.

www.ikhmongol.mn


Вакс хийлгэхэд юу анхаарах ёстой вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.