НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ТАТГАЛЗААРАЙ

couple-cooking-laughingДэлхий даяар өдөр бүр 500 сая жиргээ хийгдэж, 1.28 тэрбум хүн тогтмол Facebook-ээс зүүгдэж байгаа гэсэн тоо бий.

Технологийн эксперт, доктор, “The Distraction of Addiction” номын зохиогч Алекс Сүжүнг-Ким Панг хэрвээ дараах таван шинж тэмдэг танд илэрч байвал нийгмийн сүлжээнээс түр завсарлага авах хэрэгтэй гэж зөвлөж байна.

1. Ямар нэг зүйлийг хийхдээ зөвхөн пост хийж олон шэйр хийгдэхийн тулд хийгээд байна уу?

Ямар нэг гар урлал, хоол хийхдээ ч үргэлж зурган дээр гоё харагдах, олон хүний анхаарлыг татах талаас нь анхаардаг болсон уу. Хэрвээ таны амьдрал хэт нийгмийн сүлжээнд зориулагдсан мэт болоод байгаа бол завсарлах цаг нь болжээ. Ингэх нь өөрийнхөөрөө байх боломжгүй болгож сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх аюултай.

2. Хийж буй үйлдэл болгоноо мэдээлдэг болсон уу?

Бидний фэйсбүүк найзууд дунд өдөр тутмын амьдралынхаа алхам болгоныг жижиг гэлтгүй нийтэлдэг хүмүүс бий. Ингэх нь таны амьдрал нийгмийн сүлжээний мэдэлд оржээ гэсэн үг.

3. Найз нарынхаа амьдралд хэт анхаарал тавиад байна уу?

Бараг нүүр тулан уулзаж ч үзээгүй хүний амьдралын ширхэг бүрийг сониучирхан ажиглаж, ихэнх цагийг тэдний статусыг уншихад зарцуулах нь бас нэг шинж тэмдэг. Үүнд хэт автвал өөрийн хувийн амьдралаа мартаж, зорилгогүй болох аюултай.

4. Найз нарынхаа амжилттай, аз жаргалтай амьдралд чиний амьдрал, байгаа байдал тэнцүү биш байгаа мэт сэтгэгдэл төрж байна уу?

Найз нар тань өөрт тохиолдсон сайн сайхан зүйлсээ үргэлж олон нийтэд хүргэхийг гол зорилгоо болгоно. Харин ингэснээр танд бүгд өөрөөс чинь илүү сайн сайхан амьдраад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, атаархлыг төрүүлж байна уу.  Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд энэ нь өөрийнхөө талаар сөрөг төсөөлөлтэй болгож, өдөр бүр сэтгэлийн дарамттай байх нөхцөл бүрдүүлдэг байна. Эцэстээ найз нөхдийн харилцаанд сэв суулгах ч аюултай.

5. Утаснаасаа салж чадахгүй байна уу?

Хором мөч бүрт утаснаасаа зүүгдэн, ямар нэг юмнаас хоцорчих вий гэсэн айдастай болоод байна уу? Утаснаасаа хэдхэн хором хол байж чадахгүй болсон бол энэ нь бас нэг шинж тэмдэг.

Утастайгаа зууралдаж байх хооронд хэчнээн боломж, хувийн амьдралын чинь сайхан үйл явдлууд хажуугаар чинь өнгөрч байгааг ойлгох хэрэгтэй.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол өдөрт тодорхой нэг цагийг нийгмийн сүлжээнд зориулж байхаар төлөвлө. Яг л  өдөр бүр тодорхой цагт дасгал хийж, хоол иддэг шиг.

Амьдралынхаа жижиг сажиг бүх зүйлсийг нийтлэхийн оронд тухайн өдөр болсон нэг онцлог үйл явлдынхаа тухай бусадтай хуваалцах хэрэгтэй.


НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ТАТГАЛЗААРАЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.