Сэтгэл зүйчдийн явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд дараах зүйлд нөхрөө харддаг юм байна.
-31 хувь нь бусдын сүрчигний үнэрт маш их дургүйцэж харддаг. Нөхөр нь буруугүй байсан ч тайлбарыг хүлээн авдаггүй.
-19 хувь нь өөр эмэгтэй найз залуугийнх нь дэргэд инээж баясахад харамлах сэтгэл төрдөг. Будмал, хоосон толгойтой хүүхэн хайртыг чинь татчих вий гэсэн айдас бий.
-11 хувь нь нөхрөө хөл бөмбөгөнд “харамладаг”. Хөл бөмбөг өөрөө буруугүй л дээ. Гол нь нөхөр нь хөл бөмбөгөөр далимдуулаад найз нөхдийн хамт алга болчихдог. Тэр дунд эмэгтэй хүн байгаа гэсэн хардалт зайлшгүй бий болдог.
Харин 6 хувь нь хардалт төрүүлэх хүчин зүйлд:
-Машины эд ангийг нэрлэсэн байх юм. Машины хоббитой эрчүүд эхнэрээсээ илүү машиндаа анхаарал, халамж тавьдаг шүү дээ. За тэгээд ганган машиндаа гоё хүүхэн суулгаж давхидаг биз… гэсэн бодол эхнэрүүдэд бий.
-Кино жүжигчин хүүхнүүд. Хэрэв нөхөр хэн нэг жүжигчин хүүхний хөх, бие галбирыг магтах, зургийг цуглуулах, сэтгүүлийг хадгалах зэрэг байдал гаргавал эхнэрүүд тэвчдэггүй. Үндэслэл муутай хардалт гэдгийг тэд ойлгоно. Гэвч энэ гэмгүй хобби салахад хүртэл нөлөөлж болохоор уур бухимдлыг төрүүлдэг байна.
-Бусдын хүүхэдтэй тоглож наадах. Эмэгтэйчүүдэд таатай бус зугаа. Асуудал нь хүүхэддээ бус. Яагаад тэрний хүүхдэд илүү их анхаарал тавьж байна гэсэн хардах бодол, сэтгэл төрүүлдэг. Эмэгтэйчүүд ийм л өвөр