Охидууд бидний хамгийн дуртай зүйлсийн нэг бол яалт ч үгүй шоколад тэр дундаа сникерс билээ. Тэгвэл өөрийн дуртай амттангаа гэртээ бэлтгэж, өөрийгөө болон дотны хүмүүсээ дайлж болох нь байна.
Орц
1/4 аяга сүүтэй шоколадны чипс (chocolate chips)
1/4 аяга самрын тос
Орцоо бэлтгэсэн бол шарах шүүгээний тэвшээ тосолж тавина. Дээрх сүүтэй шоколадны чиюс, самрын тосоо хайлуулаад тэвшин дээрээ юүлж, жигд тараана. Үүний дараагаар хатууртал нь сайтар хөргөнө.
Эхний давхарга
1/4 Аяга цөцгийн тос
1 Аяга сахарын нунтаг
1/4 Аяга молоко
1/2 Аяга хөөсөн чихэр (marshmallow)
1 цайны халбага эрдэнэшишийн сироп
1/4 аяга самрын тос
1/2 аяга давсалсан газрын самар
1 цайны халбага ваниллиний охь
Одоо хөөсөн чихрээ хайруулын тавганд хайлуулж байгаад дээр нь эрдэнэшишийн сиропоо хольж бэлдэнэ. Өөр саванд цөцгийн тосоо зэрэг хайлуулаад дээр нь элсэн чихэр, молоко хоёроо нэмээд буцалтал нь хутга.
Гал дээр 5 минут байлгасныхаа дараа хайлсан хөөсөн чихэр, самрын тос, ваниллиний охио хийгээд зөөлөртөл нь хутгана. Галаа багасгаж, дотор нь давсалсан самраа нэмээд зуурмагийг шарах шүүгээний тэвшин дэх шоколадан суурин дээрээ асгаж жигд тараана.
Карамель давхарга
400 гр шингэн карамель. Хэрвээ карамель олдохгүй бол ирисийг сүүтэй цуг хайлуулан хэрэглэж болно.
1/4 аяга өтгөрүүлсэн крем (wihpping)
Дээрх хоёр орцыг саванд хийгээд бага гал дээр сайтар хутгангаа 10-аад минут зөөлөртөл нь байлгана. Хоёр давхар суурин дээгүүрээ жигд асгаж мөн адил бүрэн хатаана.
Дээд талын шоколадан давхарга
1/4 аяга шоколадны чипс (chocolate chips)
1/4 аяга самрын тос
Богино долгионы зууханд юм уу гал дээр дээрх хоёр орцыг цугт нь хутгаж хайлуулаад өмнөх давхаргууд дээрээ жигд тараана. Бүрэн хөргөнө.
Ингээд бэлдсэн сникерсээ 1 цагийн турш хөргөгчинд байлгаад хүссээнээрээ зүсэж олгоно.