Хосуудын харилцаанд ид шидийн гэмээр романтик зүйлс заавал хэрэгтэй. Тийм ч болохоор бид та бүхэнд хосуудын харилцааг ид шидийн болгох 10 алхмыг санал болгож байна.
1. Хэрвээ хамт амьдардаг бол өглөө түүнийгээ сэрэхэд нь амттай өглөөний цайгаар угтаарай. Орондоо кофе ууж, амттан идэх шиг сайхан зүйл хаана байна. Хайрт нь сайхан сэтгэлд чинь талархан, хэд дахин нугалсан бэлэг чамд барьж ч мэднэ.
2. Нэг дор ажилладаг, нэг ангид суудаг хосууд тараад хамт гарахдаа 10 секунд орчим биесээ тэвэрч, үнсэлт бэлэглээрэй. Тэврэлтэнд ид шид үнэхээр нуугддаг юм шүү. Өдөржин ажиллачихаад ерөөсөө ч ядраагүй гэдгээ тэр хэсэгхэн хугацааны дараа чи мэдрэх болно.
3. Хөдөө явж, салхинд хамтдаа гар. Заавал яагаад зуны дэлгэр цагт л амралтын баазууд амрагчдаар дүүрэх ёстой гэж. Ид шидийн гэмээр долоо хоног, эсвэл нэг хоногийг өнгөрөөж харилцаагаа улам бат бөх, сэтгэл татам болго.
4. Юу ч ярьж байсан түүнд анхаарлаа бүрэн хандуул. 99 ч биш, яг 100 хувь. Ном уншиж байгаа бол хуудсаар нь нугалж доош тавиад, утсаа халаасандаа хийчих. Тэр чамд л гэж эдгээр “ямар ч хэрэггүй мэт зүйлс”-ийг хүртэл яриад байгаа шүү дээ.
5. Харилцааны эхэн үедээ л хамгийн их хэлдэг байсан хөөрхөн, үзэсгэлэнтэй, гоё биетэй, эгдүүтэй гэдэг үгээ одоо ч гэсэн байнга хэрэглэ. Эмэгтэй хүн гэлтгүй харваас сайхан залууд ч гэсэн “Сэтгэл татам” гэдгээ мэдрэх хэрэгцээ хэзээ ч дуусдаггүй.
6. Гэрээсээ гарахаасаа өмнө “Орой ингээд л ороод ирэхэд чи минь байж байхаар ямар гоё байдаг гээч” гэж нөхөр эсвэл эхнэртээ хэлээрэй. Түүнээс хариу “Би чамдаа хайртай шүү” гэж сонсохоос нааш гарж болохгүй шүү.
7. Дэлгүүрээр ганцаараа хэсэж байхдаа хайртай хүндээ зориулж жижигхэн бэлэг худалдаж ав. Хос гэдгийг чинь л илтгэх бол ямар ч зүйл байж болно шүү дээ. Хос оймс, хос таавчиг, хос майк гээд хүүхдэрхүү гэж бодож байгаа юмс хүртэл хайртыг чинь баярлуулдаг юм шүү.
8. Залуусын анхааралд. Хайртай хүнд чинь өнөөдөр хүндхэн байсан бол гадагшаа гарч амттай хоол ид. Эсвэл бүжиглэ. Дуул. Гэрээсээ өөр газар очиж ямар нэгэн хөгжилтэй зүйл хий. Бүсгүйчүүд гэртээ хоол хийх ёстой болохоор уур хүрсэн ч бай, улам стрессдээд л гал тогоондоо бужигнаад байдаг. Тиймээс түүнийг өөр орчинд аваачиж, сэтгэлийг нь сэргээгээрэй.
9. Түүнийг авч зугтаа. Ажлаас нь, хичээлээс нь, гэрээс нь гээд хаанаас ч байж болно. Гэнэт чамайг ирэхэд гайхсан хайртдаа гэнэтийн бэлэг үүгээр дуусаагүйг сануулж хоёулхнаа хамт цагийг өнгөрөөгөөрэй.
10. Хоёр болон түүнээс дээш сарнайн дэлбээгээр романтик орчныг бүрдүүл. Түүнийг ирэхээс нь өмнө үүднээс унтлагын өрөө хүртлээ сарнайн дэлбээг өрж, мартагдашгүй оройг бэлэглээрэй