Жинхэнэ найз гэж байдаггүй гэдэг үгийг хичнээн ч олон сонсов доо. Тэгсэн хэдий ч бид нөхөрлөлөө хэзээ ч зогсоодоггүй. Яагаад гэвэл нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжлэнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд бидэнд байдаг болохоор тэр шүү дээ. Гэхдээ чиний найзад чинь дараах чанарууд байгаа бол нөхөрлөлөө заавал авч үлдэх хэрэгтэй шүү.
1. Муудалцсан ч тэр чамайг хайрласан хэвээр л байдаг
Бүсгүйчүүд бидэнд муудалцах шалтгаан олон байдаг. Угаасаа л амархан гомдож, амархан баярладаг “эргэх” холбооны системтэй эмзэгхэн улс юм. Гэсэн ч муудалцаж, дахиж уулзахыг хэсэгтээ хүсэхгүй болтлоо хагаралдсан ч нэгнийхээ царайг харах төдийд л зөөлөрч, дорхноо бууж өгөхийг хүсдэг шүү дээ. Эртээд болсон хэрүүл маргаанаас илүүгээр өчигдөр тохиолдсон сонин сайхнаа ярих л тэдэнд чухал байдаг. Ийм л хүн чиний жинхэнэ найз юм шүү.
2. Ямар ч эрэгтэй хүн нөхөрлөлийг чинь сүйтгэж чадахгүй
“Хоёр сайн найз минь жилийн зайтай нэг залуутай үерхсэн юм. Хоёулаа удаан, хоёулаа гүнзгий харилцаа. Тэднийг уулзуулчихаад хоорондоо үг солилцохыг ч хүсэхгүй байх даа гэж бодтол яасан гэж санана. Хоёр хөөрхөн минь бие биенээ тэврээд асгартлаа уйлсан юм”. Тиймээ ийм л хүн чиний жинхэнэ найз юм.
3. Гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэх гэж оролцоно
Тэдний нөхөрлөл нь эргэн тойрныхонд чинь ч алдаж болохгүй үнэ цэнэтэй санагддаг болохоор хэн нэгэн гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлээхээр хичээж байвал тэр чиний жинхэнэ найз шүү.
4. Хол зай, урт хугацаа тэдний хувьд асуудал биш
Хичнээн хол байсан ч, хэдэн жилийг тусдаа үдсэн ч эргээд уулзахад өчигдөрхөн салсан мэт дотно мэдрэмж бол та хоёрынх. Яагаад гэвэл сайн найзын чинь зүрхэнд чиний тасалгаа нэгэнт байрласан л бол хаалгыг нь хэдэн ч удаа хаасан ч гэсэн эргээд онгойхдоо тун амархан байдаг.