Харааны, сэтгэлийн, механик зэрэг ой санамжийн янз бурийн төрөл байдаг. Эдгээр нь хүн бүрт адилгүй, ялгаатай хөгжсөн байх нь тодорхой. Эхлээд бид мэдээллийг хуримталдаг, дараагийн үе шатанд хадгалж, гурав дахь шатанд хэрэгжүүлдэг. Эдгээр процессын онцлог нь бидний ой санамжинд тогтдог байна.
Иймд ой санамжаа сайжруулахын тулд едөр бүр дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай.
• Ургамлын тос /наранцэцэг, олив, шош, самарны гэх мэт/
• Тослог ихтэй загас /сельд, сайр гэх мэт/
• Загасны тос дотроосоо хэрэглэх
• Бяслаг /хатуу, хайлсан гэх мэт/
• Бүдүүн ширхэгтэй, хивэгтэй талх, төмс, гоймон, вандуй, шош, самар, янз бүрийн төрлийн будаа.
Үүний зэрэгцээ элсэн чихэр, шоколадан чихэр, бялуу, амтат боов, мах их хэмжээгээр хэрэглэх нь ой санамжийг муутгадаг байна.