Архинаас гаргах үр дүнтэй аргууд

drawing-drink-girl-glass-Favim.com-2393388Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх зуршил нь энэ нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

Архинд орсоноор эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч хохироод зогсохгүй ойр донтын хүмүүсээ сэтгэл санааны хүнд дарамтанд оруулдагыг өнөөгийн Монголын айл бүр л энэ зовлонг мэдэрч байна.

Архины хамаарлаас гаргах ямар аргууд байдаг вэ?

Архинаас гаргах спираль: Энэ арга хамгийн харгис арга дэлхийн анагаах ухаанд эмчилгээнээс хасагдаад байна. Архинд харшил үүсгэх арга нь эмчилгээний дараа гаж нөлөө, үлдэц ихтэй тул дэлхийн эмчилгээний практикаас хасагдаад байгаа.
Архинаас гаргах эмийн арга мөн л гаж нөлөө ихтэй, гам барих шаардлага ихтэй бөгөөд эмчилгээний найдвар муутай арга одоогоор орос, манай оронд л өргөн хэрэглэж байна.
Архинаас гаргах сургалт. Энэ арга архинд донтсон хүнд үр дүн муутайн амьдралд нэгэнт нотлогдсон.
Архинаас гаргах сэтгэлзүйн арга гаж нөлөө багатай хамгийн үр дүнтэй арга.

Сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн салбарт архины хамаарлаас ангижруулах олон эмчилгээний аргууд нээгдсэн байна. Үүний нэг нь архинаас гаргах ховс эмчилгээнүүд, эмийн эмчилгээтэй хавсарч хийх аргууд юм. Энэ арга хүний уураг тархинд байх архи уух зуршлийг зогсоодог байна.


Архинаас гаргах үр дүнтэй аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Х.Бибиш Огноо: 15 February 2019 Reply

Энэ спираль гэдгийг нь тавиулаад архинаас гарна гэдэг бараг худал юм билээ.Би архи уудаг л хүн гэхдээ уухгүй үедээ хэдэн сараар ч уухгүй байж чаддаг.Харин нэг амсчихаараа хэд хоногоор үргэлжлүүлээд хордлогод ортлоо уучхаад байдаг юм.я сонсголонгийн замд байдаг наркологийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн.Энэ эмнэлгийн эмч нарын сүүлийн үед хийж байгаа эмчилгээ нь энэ спираль тавих л болсон юм уу даа.Хамт хэвтэж байсан хүмүүсийн яриагаар бол спираль тавиулна гэвэл хордлогийг нь сайн тайлдаг үгүй гэвэл тэгж ингэсхийсэн болоод хөөгөөд гаргадаг болсон гэнэ.Ялангуяа Алтанбагана гэдэг эмч харьцааны соёлгүй бараг зодох нь холгүй аашилдаг хүн байна лээ.Тэгээдэнэ спираль нь үнэтэй мөртлөө үр дүн багатай тавиулчихаад л удалгүй уучхаад ирсэн хэд хэдэн л хүн байна лээ.Спмираль тавиулах нь эмч нарт нь ашигтай юм шиг байгаа юм.

Нэр: Батнасан Огноо: 2 May 2019 Reply

худлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.