Бэлхүүсний бүжигчин Н.Баярмааг өөрийгөө магтахад хүргэсэн авьяаслаг шавь

Уян налархай хөдөлгөөн, уран гоолиг биеэрээ шүүгч С.Чимгээг хүртэл уулга алдуулж, өглөө бүр босохдоо “өнөөх” хөдөлгөөнийг нь дуурайхад хүргэсэн хүн бол “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Т.Оюунтүлхүүр. “Задгай хувцаслаад замбараагүй бүжиглэдэг гэж шүүмжлэх дуртай хүмүүсийн буруу ойлголтыг өөрчилж, гоо сайхны таашаал мэдрүүлэхийг хүссэн” хэмээн бардамхан өгүүлж буй бүжигчин бүсгүй маань эцсийн шатны шалгаруулалтад харамсалтай нь үлдэж чадсангүй.

Гэвч томоохон шоугаар өөрийгөө таниулж, шинэ жилийн баяраар энд тэндхийн газруудад уян налархай хөдөлгөөнөө гайхуулах бүрэн боломж нь нээгдсэн түүнд урилга заллага ч цөөнгүй ирээд байгаа гэсэн. Олны сонирхлыг ихээхэн татсан үзэсгэлэнт бүсгүйн үзүүлбэр цахим ертөнцөд чамгүй их хандалттай байгаа энэ үед “Belly dance” төвийн тэргүүн Н.Баярмаа нэгэн тайлбарыг хийлээ.

Тэрбээр энэ тухай “Багшийнхаа дэглэлтийг маш уран гоёор хийж чадлаа. Шавьдаа амжилт хүсье. Дөнгөж төрчихөөд хоёр гурав хоносон, нялх биетэй байхдаа дэглэж өгсөн бүжгийг минь маш гоёор хийж чадлаа” хэмээн бахархахын сацуу хальт өөрийгөө олны өмнө магтаад авлаа. Өдгөө гурав дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй бэлхүүсний бүжигчин Н.Баярмаа багшийн ажлаа авьяаслаг шавь нартаа даатгасан гэнэ шүү.

С.Цахиур

www.zone.mn

 


Бэлхүүсний бүжигчин Н.Баярмааг өөрийгөө магтахад хүргэсэн авьяаслаг шавь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex