ДИАНА ГҮНЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ

diana-princess-of-wales-tiara-ftrДиана гүнж нь 2002 онд BBC-ийн явуулсан санал асуулгаар Британийн түүхэн дэх нөлөө бүхий 100 эрхмийн гуравдугаарт жагсаж байжээ. Диана гүнж тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг эрчимтэй тэмцэгч нэгэн байсан.

Диана амьдралаа өөрийн хүүхдүүд болон буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ДОХ-оор өвчилсөн хүмүүс, хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Тэрбээр дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг “Хатан хааны зүрх” гэж нэрлэдэг байжээ.

Тэгвэл Их Британийн түүхэн нэгэн томоохон хэсэг болсон Диана Фрэнсис Спенсер 1961 оны долоодугаар сарын 1-нд Английн Норфолкт төржээ.

Дианагийн хүүхэд нас Сандрингемд өнгөрөн, тэнд анхан шатны гэрийн боловсрол олж авчээ. Тэрээр 12 нас хүрээд Уэст-Хилл дэх охидын сургуульд суралцах болжээ.

1975 онд өвөөг нь нас барсны дараа Дианагийн аав нь гүнгийн титмийг өвлөн авч, 8 дугаар гүн Спенсер болжээ. Энэ үеэс Дианаг “Хатагтай Диана” хэмээн нэрлэх болсон ба тэдний гэр бүл Олторп-Хаус хэмээх эртний шилтгээнд нүүж ирсэн байна.

Диана 1977 оны өвөл Швейцарид суралцахаар явахынхаа өмнөхөн Олторпт ан хийхээр ирсэн ханхүү Чарльзтай танилцжээ.

Швейцарид очсоныхоо дараа Диана гэрээ санан, удалгүй Англи руу хугацаанаас өмнө буцаж, гурван найз охидын хамт Лондонгийн төвд байр хөлслөн Пимиликод байдаг “Залуу Англи” гэдэг хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллах болжээ.

Дианаг 16 настай байхад Английн хатан хаан II Елизавета түүнийг Британийн засаглалын удам залгамжлагч Уэльсийн ханхүү Чарльзтай албан ёсоор танилцуулсан байна.

Үүнээс хойш Ханхүү Чарльз Дианаг дөрвөн жил эргүүлэн, 1981 онд гэрлэх санал тавьжээ.

Ингээд Диана 1982 оны зургаадугаар сарын 21-нд ханхүү Уильям, 1984 оны есдүгээр сарын 15-нд ханхүү Харри нарыг төрүүлжээ. Тэднйиг хөндлөнгийн хүмүүст их сайхан гэр бүл мэт харагдах боловч үнэн хэрэг дээрээ тийм байсангүй.

Ханхүү хуучны амраг Камиллатай харьцаагаа ахин сэргээн, энэ талаар нотлох олон баримтыг Диана гүнж мэдсээр байв. Ингээд тэ 1992 он Диана, Чарльз нарын харьцааны хувьд сүйрлийн жил болжээ.

Энэтхэг, Солонгосоор айлчлал хийж явсан хосууд сэтгүүлчдийн дуранд баргар царайлан өртөж, бие бие рүүгээ бараг харахгүй, Таж-Махал бунхны гадаах сандал дээр хатагтай Ди ганцаар уйтгарлан сууж буй зураг дэлхийгээр нэг тарж байв. Тэднийг Лондонд буцаж ирэхэд ерөнхий сайд Жон Мейжор ханхүү, гүнжийн хамтын амьдрал дууссаныг албан ёсоор зарласан байна.

Тэднйи салсны дараа хатагтай Диана Египетийн тэрбумтан Мохаммед аль-Файедын хүү Додитой танилцан, дотно харьцаатай байсан аж. 1997 оны наймдугаар сард тэдний эдлэн газарт ирэн, дараа нь хамт Парис яваад, аймшигт осолд орон нас барсан билээ. Дианагийн үхлийн шалтгааны талаар олон янзын таамаглал байдаг ч батлагдсан зүйл ховор. Харин уг ослоор хүүгээ алдсан египет тэрбумтан хатан хааны гэр бүлийг сэжиглэсээр байгаа бөгөөд одоо хүртэл хувийн мөрдөгч хөлслөн ажиллуулж байгаа аж.

Диана гүнжийг амь үрэгдсэний дараа Англи орныг бүхэлд нь “dianomaniya” бүрхэн, хатагтай Дигийн хөрөгтэй таван фунтын зоос хүртэл гарчээ. Түүнийг зөвхөн англичууд төдийгүй, дэлхий нийтээрээ хайрлан хүндэлдэг байсан билээ.


ДИАНА ГҮНЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex