Анхны төрөлтийг дагадаг айдсууд

гэдэс540_lАнхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж буй ээжүүдэд маань бишгүй л айдас байдаг. Энд өвдөөд байна, тэнд хачин болоод байна, ингэвэл яах бол, тэгвэл… гээд л. Анхны төрөлтийг дагадаг энэ бүх айдас нь өөрөө ээжүүдэд маань дараагийн хүүхдээ төрүүлэхэд нь арвин туршлага болон үлддэг билээ. Заримдаа бидний санаа зоволт хэрээс хэтэрч, хэтэрхий олон юм бодсоноосоо болоод шаналах нь ч бий. Тиймээс анхны төрөлтийг дагаж буй айдсуудыг үнэн, худлыг ялгаж сурцгаая.
Анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж буй ээжүүдэд маань бишгүй л айдас байдаг. Энд өвдөөд байна, тэнд хачин болоод байна, ингэвэл яах бол, тэгвэл… гээд л. Анхны төрөлтийг дагадаг энэ бүх айдас нь өөрөө ээжүүдэд маань дараагийн хүүхдээ төрүүлэхэд нь арвин туршлага болон үлддэг билээ. Заримдаа бидний санаа зоволт хэрээс хэтэрч, хэтэрхий олон юм бодсоноосоо болоод шаналах нь ч бий.  Тиймээс анхны төрөлтийг дагаж буй айдсуудыг үнэн, худлыг ялгаж сурцгаая.
Хүүхдийн хөдөлгөөн хэзээ мэдрэгдэж эхэлдэг вэ?
Хүүхдийн анхны хөдөлгөөн анхан төрөгчдийн хувьд 20 дахь долоо хоногоос мэдрэгдэж эхэлдэг байна. Гэдэс дотор ямар нэг юм маш зөөлхнөөр хөдлөхийг мэдрэх тэр агшин анхан төрөгчдийг хүүхдийн хөдөлгөөн мөн эсэхээ ялгахад нь санаа зовох зүйл болж хувирдаг. Үнэн хэрэгтээ тэр чинь хүүхдийн маань анхны хөдөлгөөн шүү дээ.
Жирэмсний хордлого хэзээ дуусах бол…
Жирэмсэн үед хордлого өгөх нь хамгийн түгээмэл бэрхшээлүүдийн нэг юм. Гэтэл зарим эмэгтэйчүүд огт хордлого өгөхгүй байх нь ч бий. Ямартаа ч 16 дахь долоо хоногоос эхлэн хордлого намдаж, дахиад ганц хоёр долоо хоногийн дараа огт хордлого өгөөгүй мэт зүгээр болдог байна.
Миний хүүхэд эрүүл төрөх болов уу, яах бол?
Энэ бол жирэмсэн эхчүүдэд түгээмэл тохиолддог санаа зоволт. Ямар хүүхэд төрөх бол гэдэг айдас заримдаа ургуулан бодолттой сүлэлдэхээрээ бүр ч айдас төрүүлнэ гээч. Гэвч таны үр эрүүл саруул бойжиж, саруул сайхан мэндэлнэ гэдэгт итгээрэй. Бүх зүйл сайхан болно.

Анхны төрөлтийг дагадаг айдсууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.