Ухаантай эхнэрүүд л хэзээ хаана юу хэлэхээ мэддэг

11391714_952755651412583_8288983582398530484_nЗарим гэр бүл жижиг сажиг асуудлынхаа ачааллыг даалгүй салж сарнихдаа хүрдэг. Иймээс доорх зөвлөгөөг толилуулж байна.

Нэг – Эр нөхрөө ажлаасаа ирэхэд амрах боломж олго. Бүтэн өдөр ажилласан хүнийг шууд гэрийн ажилд татан бүү оролцуул. Чимээгүйхэн байж байгаад цагийн дараа түүнд ямар нэгэн санал тавь. Түүнийг тайван байлгасан тул нөхөр дуртайяа зөвшөөрнө.

Хоёр – Та хоёрын хэн нэг нь хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг боламьдралд тохиолдох элдэв бэрхшээлийг хөнгөхөн давна гэсэн үг. Гэхдээ хошин шогийн мэдрэмж хосуудад харилцан адилгүй түвшинд байдаг. Энэ нь гэр бүлд олж авсан хүмүүжил, төлөвшлөөс хамаарна. Аливаа егөөдөл, хошигносон аятай яриаг эмзэглэн тусгаж авдаг хүн ч бий. Хэрэв та ийм бол нөхрийнхөө хошигнолд уурлаж, дургүйцэх хэрэггүй. Харин эвтэйхэн үгээр түүний хошигнол таалагдахгүй байгааг ойлгуулах нь хамгийн үр дүнтэй арга..

Гурав – Эрчүүд эхнэртэйгээ зөвлөлгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэдэг. Учир нь тэр бол өрхийн тэргүүн, эр хүн. Тэгэхээр аар саар асуудалд эхнэртэйгээ зөвлөлдөхийг хүсдэггүй. Тэгвэл яах вэ? Юуны өмнө надад мэдэгдсэнгүй гэж ханцуй шамлан бүү дайр. Ажлых нь явцыг ажигла. Хийсэн ажил бүтэмжтэй бол үнэлэлт, дүгнэлт өг. Юм бүхэнд нь хутгалдах хүсэлгүй, гэхдээ чухал шийдвэр гаргахад байлцах ёстойгоо мэдэгд. Тэгвэл дараагийн удаад нөхөр тань чухал асуудлыг шийдвэрлэхдээ таныг оролцуулах болно.

Дөрөв – Нөхөр нь салан задгай байх нь эмэгтэйчүүдийн уурлах гол шалтгаан болдог. Гэхдээ эрчүүд эмх замбараагүй байдгаа анзаардаггүй юм. Тэгэхээр байнга яншихын оронд хиртэй хувцас хийх тусгай сав ванны өрөөнд тавь. Ингээд та зөвхөн саванд байх зүйлийг нь л угаа. Бусад хиртэй зүйлийг нь буцаагаад шкафанд нь чих. Явцын дунд нөхөр чинь эмх замбарааг илүү үнэлж, хиртэй хувцсаа тусгай саванд хийж заншина. Танаас ч мөн тэвчээр шаардагдана. Эвгүй энэ зуршлыг арилгах амаргүй ч оролдоод үз.


Ухаантай эхнэрүүд л хэзээ хаана юу хэлэхээ мэддэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.