Хүүхэд гүйлгэж, бөөлжүүлэх олон шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн ханиаднаас болдоггүй гэсэн үг. Тархи хөдлөх, ходоод нь хямрах, хордлого авах зэрэг олон шалтгаан байдаг учраас хүний үгээр үг хийж дур мэдэн эмчилгээ хийх нь харин ч байдлыг улам сунжруулна.
Таны хүүхэд гүйлгээд байна уу. Хүүхэд гүйлгэж, шингэн алдах үед юуны түрүүнд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоорой. Манайхан “Гадуур тийм ханиад байгаа гэнэ”, “Ийм л юм өгчихвөл сайн” зэргээр мэдэх мэдэхгүй олон зүйлийг хоорондоо ярилцацгаадаг. Бүр зарим эцэг эхчүүд хэн нэг танилаасаа сонссон аргаа хүүхдэдээ хэрэглэхээр яардаг нь хамгийн буруу юм.
Хүүхэд гүйлгэж, бөөлжүүлэх олон шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн ханиаднаас болдоггүй гэсэн үг. Тархи хөдлөх, ходоод нь хямрах, хордлого авах зэрэг олон шалтгаан байдаг учраас хүний үгээр үг хийж дур мэдэн эмчилгээ хийх нь харин ч байдлыг улам сунжруулна. Түүний оронд юун түрүүнд хүүхдэдээ шингэн нөхөх эмчилгээг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.
Ингэхдээ гадуур эмийн сангуудад байгаа “Humana” зэрэг хросолоос 250 гр-аар буцалсан бүлээн усанд найруулж таван минутын зайтай тус бүр нэг халбага өгөх байдлаар шингэнийг нь нөхөөрэй. Хөхүүл эхчүүд бол хүүхдийн гэдэс гүйлгэхүйц хурц хоол унд идэхээс татгалзаарай. Харин хөхүүл наснаас дээш насны хүүхдэд элдэв хурц хоол хүнс өгөхөөс мөн татгалзах хэрэгтэй.
Үүний дараа тархи нь хөдөлсөн эсэхийг мэдэх хэрэгтэй. Бариачаар тархийг нь бариулж үзэхэд тархи хөдөлсөн эсэх нь мэдэгдэнэ. Тархи хөдөлснийг нь мэдэлгүй зөвхөн ханиадны эмчилгээ хийгээд байвал хүүхдийн бие улам ядарч сульдана гэдгийг бүү мартаарай. Ингээд тархи хөдөлсөн бол бариулаад л тэр дороо зүгээр болдог бол өөр шалтгаантай бол бас л дороо мэдэгдэнэ. Иймд мэргэжлийн эмч нараас мэргэжлийн зөвлөгөө авч хүүхдээ асраарай.
Хүүхэд өвдөхөд зөвхөн эм уулгаад л асуудал шийдэгдэхгүй. Эм, эмчилгээ бол хүүхдийг эдгэрэхэд 30 хувийн л нөлөө үзүүлдэг байна. Харин үлдсэн 70 хувь нь ээж таны асаргаа, сувилгаа юм шүү. Шингэнийг нь залхууралгүй нөхөж өгөх, илчлэг шим тэжээлтэй хоол, зутан шөлөөр хооллох, дааруулж, хөргөхгүй байх, хайр энэрлээрээ илч дулаанаа түгээх зэрэг нь эм, эмчилгээнээс илүү чухал юм шүү.