Эрүүл урт наслахын эгэл нэгэн нууц

уртнас540_lӨдөр тутмын хөдөлгөөн, дасгал урт наслахад хамгаас чухал аминдэм гэдгийг та лавтайяа мэдэх байх. Өглөөний цай хоолондоо эрдэнэ шиш, овъёосоор баялаг хоол, өнгө алагласан жимс ногоо, бүдүүн тарианы талх хэрэглэвэл чихрийн жишингээс сэргийлж, бие махбод тэр өдөртөө чанга жавхаатай явах нөхцөл бүрддэг. Хүнсний нэмэлт бэлдмэл биш, хоол тэжээл сонгоорой. Биед тустай аминдэм агуулсан гэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хөгшрөлтийг удаашруулдаг гэдэг нь одоо хэр батлагдаагүй, харин жирийн нэг улаан лоолинд гэхэд шим тэжээлтэй олон төрлийн бодис агуулагддаг юм. Өдөрт тогтмол нэг цагт ганцхан ширхэг улаан лооль идсэнээр эмэгтэй хүний биед төдийгүй гоо сайханд ч ихээхэн ач тустай гэдэг.
Амьдралынхаа он жилүүдийг уртасгахын тулд хангалттай унтаж амарч байх чухал. Өдөр бүр тогтсон цагт унтаж босох нь бие махбодыг тэнцвэртэй байлгах нэгэн сайн дадал болдог. Урт наслахад сэтгэлийн амар амгалан хамгаас эрхэм. Харин сэтгэлийн зовнил шаналгааг хөндлөнгийн юм шиг хүлээж авах тийм ч хялбар бишээ. Үүнд туслах ганц арга нь хэцүү асуудлууд дээр  аль болох эргэлдэхгүй, тоохгүй өнгөрүүлэх, аливааг хэт ойроор, хүнд тусгаж авахгүй байх чадвар.
Таагүй байдлаа олон дахин бодох хэрэггүй. Өнгөрснөө мартаж чаддаггүй хүн эрт өтөлдөг гэдэг үг бий. Ням гаригийн амралтыг зөвхөн өөртөө зарцуулж, сайхан амрахыг хичээх нь наслалтанд нөлөөлөх бас нэг алхам. Тиймээс угаах цэвэрлэх их ажлаа ажлын өдрүүдэд хуваарилж амжуулаад, амралтын өдрөө ая тухаар бүрэн хангаж байгаарай. Энгийн эдгээр зөвлөмжийг өдөр тутам мөрдөж гэмээнэ сэтгэл амар урт наслах хожмын үйлд үнэхээр тустай.
Урт наслах 6 чагтага юу вэ? гэдгийг Далай лам онцлохдоо
1. “Өндөр уулын оройд гар
2. Сайн хүлэг морь уна
3. Сайхан идээ ундаа зоогло
4. Үеийн нөхөдтэй хүүрнэлд
5. Өчүүхэн нялхастай наад
6. Биед ээлтэй хуучин хувцас өмс” хэмээн айлдсан нь бий.
Далай ламын энэ сургаалыг цаг үетэйгээ дүйцүүлэн бодож хэрэгжүүлвээс эрүүл урт наслахын эгэл нэгэн нууцын эзэн та өөрөө байх болно.

Эрүүл урт наслахын эгэл нэгэн нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex