Дуучин А.Хишигдалайд хайр зарласан фэн залуугийнх нь өвөрмөц бэлэг

14280348_181442238947344_1323632483_n“Тарагтай боов” нэвтрүүлгээрээ дамжуулан олны танил эрчүүдийг өвөртөө “оруулдаг” болсон дуучин А.Хишигдалай цагийг тун ч зугаатай өнгөрүүлж буй нь мэдээж. Царайлаг, авьяаслаг бүсгүйд хайр зарласан эрчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халуухан яриаг нь шимтэн сонсох болсноос ч тэр үү. Түүний цахим хуудсанд танилцах хүсэлт, болзох санал ирүүлсэн элдэв янзын залуусаас дуучин бүсгүй сүүлдээ бүр залхаж гүйцсэн бололтой.

Эхнээс нь зарим нэг хүмүүсийн хувийн хүсэлтийг олонд ил болгож, үл таних хэн нэгэнд зүгээр ч нэг доромжлуулж суухгүй гэдгээ харуулав. “Ганц бие залуу” хэмээн өөрийгөө их л чухал тодотгосон нэгэн эрийн танилцах хүсэлтийн хариуд цэг ч тавиагүй дуучин А.Хишигдалай эцэст нь “Тэнэг хүүхэн” нэр зүүгээд хоцорчээ.

Энэ мэт элдвийн үйл явдал өдөр бүр өрнөж байгааг нуугаагүй дуучин бүсгүй маань нэгэн фэн залуугаасаа энэхүү бэлгийг авсан гэнэ шүү. Өөрийнх нь зургийг өнгө ялган амилуулсан өвөрмөц бэлгэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн А.Хишигдалай “Өнөөдөр ямар гоё бэлэг авав аа. Нэрээ бичээгүй явуулсан маш их хүнд нь баярлалаа” хэмээн олонд дэлгэсэн байна.

15258919_1132496316865867_6777084262781812736_n


Дуучин А.Хишигдалайд хайр зарласан фэн залуугийнх нь өвөрмөц бэлэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.