Хоёр жилийн өмнө ууган хүүхдээ өлгийдөж авсанаасаа хойш Райан Гослинг, Ева Мендес нар олны хараанаас холдож, “зожигдуухан” амьдарцгаах болсон.
Энэ хавар хоёрдахь охиноо төрсний дараахан залуу эцэг, эх шуугиант Лос Анжелес хотоос дайжиж, анир чимээгүй газарт охидоо өсгөн хүмүүжүүлэхийг хүсч байгаагаа дотны андууддаа ярьжээ.
Тэд Канадад төвхнөхийг хүсч тохирох байр сууцаа хайж байгаа гэнэ.
“Тэд гэр бүлээрээ АНУ-д бус Канадад амьдрахаар нэгэнт шийдсэн. Райаны өсч хүмүүжсэн Монреаль хотод мөрөөдлийнхөө байрыг хайж байгаа” хэмээн эх сурвалж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn