Алдарт дуучин Адель нөхөр Саймоны хамтаар хөл хүндтэй болсон тухайгаа олонд дэлгэжээ. Дуучин маань энэ тухайгаа фенүүдээсээ нуусангүй. Өөрийн твиттертээ “Би маш их жаргалтай амар амгалан байна” хэмээн бичсэн байна.
Мөн тэрээр энэ талаар дэлгэрүүлэн хэлэхдээ “ бид зургаан сарын дараагаас хүүхэдтэй болсон нь томорсон гэдэснээс маань мэдэж болно” хэмээсэн юм. Дуучин Александра Барк “Адель хөл хүнд болсон. Тэр үнэхээр жаргалтай байгаа нь харагдаж байна лээ” хэмээсэн бол поп дуучин Лили Элэн “Воов Адель хөл хүнд гэж сонслоо баяр хүргэе” гэжээ.