Үрээ голсон үйлийн үр минь 20 жилийн дараа эрэмдэг хүү “өглөө”

ҮЙЛИЙН ҮР

140205utaand-600x320

Нам гүмхээн lounge-д суулаа. Зэргэлдээ ширээн дээр 40 гарч байгаа болов уу гэлтэй нас тогтсон 2 ах нүдэндээ нулимстай ярилцаж байна шүү. Хажуугийн ширээ байсан болхоор яриа нь сайн сонсогдож байлаа. Нэг нь уйлаад л ярьж байна.

-Найз нь их муу хүн юм аа, үйлийн үр гэж үнэхээр байдаг юм байна. Би гэдэг хүн цэл залуу 20 гарсан залуу байхдаа айлын 17хон настай охиныг жирэмсэн болгож, хайртай дуртай хамт амьдрана гээд анхны хүүхдээ төрсний дараа амьдралаа авч явах ухаан дутаж, аар саар зүйлд төвөгшөөж, ээж минь эгч дүү нар минь ээжийн үгээр элдэв юм ярьцгааж, энэ охин чамд хань болохгүй, ар гэр нь ийм тийм гэж үргэлж элдвээр үглэж хэлдэг байсан үгний нөлөөгөөр 20 гарсан залуу ааг омогтоо бардаж, залуу насаа хүүхдээс болж уягдаж энэ амьдралд нухлуулахад арай эрт байна гээд төрсөн үрээ, айлын амьдрал мэдэхгүй охиныг бэлэвсэн болгоод эргэж харах ч үгүй хаяад явсан. Тэрнээс хойш хэдэн жил дураараа хэсэгхээн сайхан байсан. 30 гарчаад тогтсон элэг бүтэн сайхан амьдрал зохиох гэж их л хичээж 6 жилийн өмнө найз нь эхнэртэйгээ танилцаад бид үрийн зулай үнэрлэсэн ч эхнэр минь төрөхийн хүндэрлээс болж нас барж, хүү минь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрлөө. Найз нь сайн гэсэн эмч, сайн гэсэн эм бас эмчилгээнд явуулж саяхан Солонгос хүртэл яваад ирлээ. Хүүд минь эдгэрэх найдвар байхгүй, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөнийг нь сайн хийлгэ гэхээс өөр хариу хэлсэнгүй ээ Тэгээд найз нь хэд хоногийн өмнө нэг сайн үздэг хүн байна гээд нарийн бичиг хүүхэн маань зааж өгөөд очтол надад юу гэж хэлсэн гээч гэээд л уйллаа. Намайг залуу минь үйлийн үр гэж байдаг юм. Үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг өнчрүүлж эрэмдэглээд хаяад явсан хүнд эрэмдэг хүүхэд заяах нь аргагүй шүү дээ гэсэн гэв Одоо найз нь хэндээ гомдох вэ дээ?

Ээж ээ та яах гэж миний амьдралд орж анхны эхнэрээс минь яах гэж элдэв юм ярьж салгаваа гэж гомдоллох гэсэн ч ижий минь дэргэд биш тэнгэрт байна. Энгэртээ тэвэрч элгээ дэвтээж, голомт залгах хүү надад ахин заяасан ч хүү минь одоо эдгэршгүй өвчтэй, бусдаас дутахааргүй ажил, хуримтлуулсан мөнгө байсан ч найзынх нь сэтгэлийн зовлонг нимгэлж чадахгүй, эхнэртээ очоод чи надад өвчтэй хүүхэд төрүүллээ гээд гомдоллох эхнэр ч байхгүй надад тэгж хэлэх ч эрх алга. Энэ бол миний үйлийн үр гор Би өөрөө л ийм эрэмдэг амьдралыг 20 гаран насныхаа ааг омгоор бүтээчихсэн байна Хэрвээ 20 гаран настай байхад минь одоогийнх шиг минь ухаан, бас тэсвэр тэвчээр, хүлээцтэй зан байсан бол гэж хэлээд л нулимсаа арчаад уртаар санаа алдаад

Одоо найз нь дүү нартаа л сайн хэлдэг юм. Эцсийн эцэст эцэг, эх хорвоогийн мөнх бусыг үзээд яваад л өгнө. Ах дүү нар чинь өөр өөрсдийн амьдралаа хөөгөөд явна. Чиний хажууд, үлдсэн амьдралын чинь мөч бүхэнд эхнэр, төрсөн хүүхдүүд чинь л байна. Хүүхдүүд ч гэсэн хүний хүн болоод л явцгаана. Эхнэр чинь л ганцхан чамтай хамт үсээ цайтал өтөлж үлдэнэ. Тийм болхоор чамайг гээд чиний хажууд байх айлын охин үрийг гомдоож болохгүй шүү. Эмэгтэй хүний нулимсыг үзэж, үр хүүхдээ зовоосон эр хүн жаргадаггүй юм шүү!!! гэж захих юм даа. Энэ амьдралд мөнгө, эд хөрөнгө юу ч биш. Эд хөрөнгө мөнгө байлаа ч тэр эд хөрөнгө мөнгө гээч нь миний хүүг эрүүл болоход нь тус болж ч чадахгүй. Ямар ч хүчгүй цаас юм байна лээ. Найз нь үнэхээр хямдхан зүйлийн төлөө амьдарч гэж хэлснээ урдаа байсан рүүнктэй архиа уучихаад - Миний найз одоо эртхэн харьдаа эхнэр хүүхэд дээрээ оч. Миний найз их азтай буянтай залуу хүн гэдэг элэг бүтэн эрүүл саруул амьдралтай байх л хамгийн чухал юм байна лээ. Яг одоо миний найз эхнэр лүүгээ залгаад хань нь очиж байна гэдгээ хэлээд сэтгэлийг нь амраа  Аягүй бол танай эхнэр чамайг байхгүйд унтаж чадахгүй нойр нь хулжиж байгаа, хүүхдүүд чинь аавыгаа хүлээгээд унтаагүй л байж байгаа байх Найзыг нь ямар гэрт халуун хоолтой хүлээж суух эхнэр, хэзээ ирэх вэ ханиа гэж санаа зовж асуух дуудлага утсанд минь ирэх биш дээ. Сувилалд хэвтэх хүү дээрээ очлоо ч хүү минь аав аа гэж дуудаад алхаад ирж чадах биш, Би чинь аав аа гэж дуудуулах эрхгүй үйлийн үртэй хүн шүү дээ. Ядаж ганцхан удаа ч болов ААВ аа гэж дуудуулж үзээд үхэх юмсандаа.

ААВ гэдэг үгийг чинь хувьтай эр хүн сонсож, над шиг арчаагүй эр хүн хэзээ ч сонсож чадахгүй тийм л эрхэм үг байжээ анд минь…. /гэж нүдэндээ нулимстай, хоолойгоо чичирүүлэн хэллээ

20 жилийн дараа харамсаад суух үйлийн үрийг бүү үйлдээрэй . Зарим хүмүүсийг нэгийг бодож 2-г тунгааж ойлгоосой гэж бодож пост бичлээ.

016.12.03нд

Г.Нандинболор


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Үрээ голсон үйлийн үр минь 20 жилийн дараа эрэмдэг хүү “өглөө”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.