Mongol HD телевизийн захирал Ч.Номин шоугаа өмөөрч бухимдав

1201612081481167267“Авьяаслаг Монголчууд” шоу шударга, шударга бус болж байна гэх маргаан эдгээр өдрүүдэд ширүүхэн өрнөж байна. Улмаар томоохон өдөр тутмын сонинд хүртэл тус шоуны талаар сөрөг шүүмжлэл бичигдээд амжив. Тэгвэл энэ талаар зохион байгуулагчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Mongol HD телевизийн захирал Ч.Номин Өдрийн сонинд хэвлэгдсэн нийтлэлийн талаар “Муухай улс төртэйгөө бүхнийг холбох гэж үзчих юм” хэмээн цахим хуудсаараа дамжуулан бухимдаад авчээ.

Өнгөрөгч долоо хоногт үзэгчдээс хамгийн олон санал авч шилдэг наймд шалгарсан П.Баярмагнайгийн үзүүлбэрийг МАН-ын ялалттай зүйрлэн хэвлэлд бичсэн нь ийнхүү тэдний дургүйцлийг төрүүлсэн аж. Бодоход тийм ч юм шиг үгүй ч юм шиг. Тэгвэл эрхэм захирлын фэйсбүүк хуудаст эсэргүүцэгчид комментоо айж ичилгүй үлдээж “Mongol HD бандийн ТВ” гэхчлэн сөрөг сэтгэгдлээр булаад авсан байна.


Mongol HD телевизийн захирал Ч.Номин шоугаа өмөөрч бухимдав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.