ДЭЛХИЙД МОНГОЛОО ТӨЛӨӨЛӨХ А.БАЯРЦЭЦЭГ

2dac4342-35f7-4cdd-a451-232376e91132Энэ сарын 29-нд Дэлхийн үзэсгэлэнт гоо бүсгүй шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцохоор болсон билээ. Ингээд түүний талаар сонирхолтой танилцуулгыг хүргэе.

- 1990 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн

- Испанид сурч байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж байсан

- 2008 оноос “Торго” агентлагт загвар өмсөж байгаа

- 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн

- Англи, Испани хэлтэй

- “Netflix”-ийн “МаркоПоло” цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан. Алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн

- “Miss Earth” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан бөгөөд шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан

- ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан

- Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн.

“Дэлхийн мисс”-д Монголоо төлөөлж буй А.Баярцэцэгийн танилцуулга

А.Баярцэцэгийн бүтээл ШИЛДЭГ-ээр шалгарлаа

90ef35c2-f8c7-42ab-8dea-2fffe5ce0e15

 “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байгаа. Дэлхийн миссийн тэмцээн Авъяасын үзүүлбэрээр эхэлсэн.  Уг төрөлд манай улсын миссийн толилуулсан үзүүлбэр шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлдээд байв. Тэгвэл өнөөдөр шилдэг 10-т шалгаран үлджээ.

Авьяасийн үзүүлбэрт 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Шилдэг 10-аас финалийн үзүүлбэрийг шүүгчид сонгох байсан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Улмаар үзэгчдийн саналаар шийдэхээр болжээ.

Мисс А.Баярцэцэгт “Мулан”-ы дүр бүтээх санал иржээ

136aa65f-7b57-44ea-bfa5-7fa80a74a861


ДЭЛХИЙД МОНГОЛОО ТӨЛӨӨЛӨХ А.БАЯРЦЭЦЭГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.