Стрессийг даван туулах нь

64244_124686

Стресс гэж юу вэ? Аливаа нэгэн тааламжгүй цочролын нөлөө үзүүлэхэд хүн биеийн болон сэтгэл санааны таагүй байдалд орохыг стресс гэнэ. Бидний өдөр тутмын амьдралд жижиг стрессүүд байнга тохиолдож байх нь хэвийн зүйл бөгөөд, зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох тал ч бий. Харин удаан хугацаанд стресстэй явах нь доор дурдах тулгамдсан асуудлуудыг үүсгэнэ.

Стресс үүсгэдэг хүчин зүйлүүд:

-Зуд ган гэх мэт байгалийн гамшигт өртөх

– Мал сүргээ алдах

– Гэр бүлийн хэрүүл маргаан

-Хүүхдийн буруу хүмүүжил

-Биеийн болон сэтгэл санааны таагүй байдал

-Ойр дотны хүнээ алдах

-Гэр бүл салах

-Ядуурал ажилгүйдэл гэх мэт

Стрессийн үед илрэх шинж тэмдэгүүд

Бие махбодийн талаас:

-Амьсгал бачуурахр, зүрх дэлсэх, өвдөх

-Толгой өвдөх, чих шуугих

-Ам цангах

-Биеийн энд тэнд тааламжгүй  мэдрэмж төрөх

– Ядрах

-Гүйлгэх эсвэл өтгөн хатах

-Нойр хямрах

-Хоолны болон бэлгийн дур буурах

Сэтгэл хөдлөлийн талаас:

-Сэтгэл түгших

-Бухимдах уурлах

-Уйламтгай болох

-Гэмших, гаслах, харамсах

-Өөрийгөө буруутгах

Танин  мэдэхүйн талаас:

-Мартамхай болох

-Анхаарал төвлөрөх чадвар буурах

-Сэтгэн бодох чадвар буурах

-Шийдвэр гаргах зориггүй болох

Дээрх шинжүүдээс 3-аас доошгүй илэрч байвал та стресст өртсөн байна гэсэн үг. Иймд та стрессээ зүй зохистойгоор даван туулах чадвар эзэмших хэрэгтэй.

Стрессийг даван туулах арга замууд

-Стресст өртсөн байна гэдгээ мэдэж, хүлээн зөвшөөрөх

-Стресст хүргэсэн зовлон шалтгааныг ойр дотны хүндээ сайн ярих

-Өөрийгөө ятган зоригжуулах

-Ойр дотны хүнтэйгээ ярилцах

-Хоол идэх дур хүсэлгүй байсан ч чанартай сайн хоол идэх

-Тайван бөх унтаж амрах

-Цэвэр агаарт зугаалах

-Биеийн хүчний хөдөлмөр хийх

-Биеийн тамирын дасгал хийх

-Архи уух дүр хүслээ тэвчих

-Тайвшруулах амьсгалын дасгал хийх

 Стрессийг даван туулахын тулд дараах дасгалыг хийхийг зөвлөж байна

Арваас нэг хүртэл тоолж гүнзгий амьсгалах дасгал

gesund_sitzen_01-460x250

Эхлээд дотроо 10 гэж тоолон гүнзгий амьсгал авч амьсгалаа удаан гаргана.

Дараа нь 9 гэж дотроо тоолон гүнзгий амьсгал авч мөн удаанаар гаргана. Гэхдээ амьсгалаа гаргах агшинд 10 гэж тоолон амьсгалснаас илүү тайвширч байна гэж дотроо бодно. Энэ мэтчилэн 10-аас 1 хүртэл тоолж дуустал амьсгалын дасгал хийхэд стресс бүрэн тайлагдана.


Стрессийг даван туулах нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.