Энэ оны есдүгээр сарын 19-д нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө өгч шуугиан тарьсан жүжигчин Анжелина Жоли хуримын бөгжөө зүүхээ больжээ. Хуримын өдрөөрөө цагаахан даашинзаа хүүхдүүдийнхээ зурсан зургаар чимсэн Жоли, Питт нарын салах тухай асуудал нэг тийшээ болж байна.
Энэ долоо хоногийн дундуур Лос Анжелос дахь Бел-Эйр зочид буудалд чухал ажлаар очсон тэрбээр хуримын бөгжөө зүүгээгүй аж. Түүний хуримын бөгжгүй гар хөндлөнгийн хүмүүсийн нүдэнд содон тусчээ. Зургаан хүүхдийн ээж Анжелина Жоли гадуур гарахдаа элдэв гоёл чимэггүй, спорт урт хар даашинз өмссөн байлаа.
Тус буудалд Жолигийн өмгөөлөгч Лаура Вассер Брэд Питтийн өмгөөлөгч Ланс Спигел нар шүүгчтэй уулзсан байна. Тэдний салалт Питт хүүхдүүдтэйгээ ширүүхэн харьцсанаас үүдсэн бөгөөд Питт архи, мансууруулах бодисын сайн дурын шинжилгээг одоо ч өгсөөр байгаа. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа уулзах боломжгүй болсон бөгөөд зөвхөн эхийнх нь хяналтан дор уулзах эрхтэй үлдсэн байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn