
Загвар өмсөгч, мисс Ж.Энэрэл “Universe best songs” наадмаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэг Б.Чойжилсүрэн буюу Чойжоотой дэр нэгтгэж, анхны үрээ өлгийдөн авсан. Түүний хүү өдгөө 10 сартай. Загвар өмсөгч бүсгүй жирэмсэн болоод 20 гаруй кг нэмсэн ч хурдан хасч чадсан гэнэ. Тэр ч байтугай төрөөд гурван сар болоод л ажилдаа орсон түүнийг ээж болсныг ихэнх хүн мэдээгүй гэдэг юм билээ. Харин тэрбээр хүүхнүүдэд хоолны дэглэм барихгүй байхыг аминчлан захижээ. Тодруулбал, “Би их олон дэглэм туршиж үзсэн. Ходоод маань өвддөг болчихож. Янз бүрийн дэглэм барих нь эргээд биед хортой гэдгийг охид бүсгүйчүүддээ анхааруулмаар байна. Нэгдүгээрт, дархлаагүй болдог. Хоёрдугаарт, дэглэмээ болингуут бүр өлөн ховдог болчихдог” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Г.САРУУЛ
Эх сурвалж http://www.info.mn