Топ Э.Одгэрэл Пүүжээгийн халааг авав

15416998_1034776686651574_290225219_nУг нь нас ахимаг нь халаагаа өгч, насаар залуу нь халааг нь авах ёстой л доо. Харин загварын ертөнцөд хэн арчаатай нь хэний ч халааг авч болно. Саяхан топ Пүүжээ дахин тайзнаа гарахгүй фото модель чиглэлээр ажиллана гэдгээ хэлсэн. “O Couture” шоуны гол моделиор сонгогдсон ч тэр шоуг үзэгчийн суудлаас үзсэн. Тэгвэл өчигдөр топ Э.Одгэрэл дизайнер Д.Отгонжаргалын даашинзыг өмсөн жижиг хэмжээний шоунд тайзнаа гарчээ. Мэдээж тэнд Пүүжээгээс бусад бүх моделиуд байлаа.

Үргэлж харьцуулагддагаасаа болдог уу, тэд хамтдаа тайзнаа гарах, зураг авахуулах нь өдрийн од. Э.Одгэрэл тэр үед шоунд оролцож болох байсан ч зориуд Пүүжээгийн байхгүй үеийг тохируулж байх шиг. Үе үеийн топуудтай мөр зэрэгцэн “өндөр настай” ч зэгзгэр модель маань тайзнаа ирснээ “Торго” болон энэхүү шоугаараа баталлаа.

Х.Тэргэл

zuv.mn


Топ Э.Одгэрэл Пүүжээгийн халааг авав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.